Хятад АНУ шиг «бусдад хишиг хайрлах» санаархалгүй байна

Хятад АНУ шиг «бусдад хишиг хайрлах» санаархалгүй байна

© Коллаж: «Голос России»

Улс үндэстэн бүр түүний дотор Хятад улс хосгүй шинж чанартай гэдэгтээ итгэж байна. Гэсэн ч бусад ард түмэнд «хишиг хайрлахыг» оролдохгүй явдал ийм үзэл санааг нь аюулгүй болгож байна гэж БНХАУ-ын Ардын их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн дэд захирал Зинь Цаньжун РИА Новости агентлагад ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

«Хятад «хятадын өвермөц байдал» бүхий социализм бүтээн байгуулах тухай өгүүлэхдээ «өвөрмөц байдлыг» онцлог, хосгүй байдалхэмээн үзэж байна. Гэвч Хятад «бусдад хишиг хайрлах» гээгүй.Иймээс олон улсын тавцанд нэлээд даруухан зан төлөвтэй байна» гэж тэрээр хэлжээ. Америкийн гойд чухлын талаар одоо дэлхийд санал шүүмжлэл өрнөв.

 9-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама телевизээр америкийн ард түмэнд хандан үг хэлэхдээ энэ үзэл санааг дурдаад Вашингтон бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эл үзэл санаагаар зөвтгөж байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хэдэн өдрийн дараа тэрээр эл асуудлыг НҮБ-д хөндсөн байна. Америкийн улс үндэстэн гойд чухал гэж Обама хэлсэн нь эдийн засагт нь түвэг бэрхшээл тулгарч, олон улсын тавцанд АНУ-ын нэр хүнд буурч байгаатай холботоой хэмээн Зинь Цаньжун үзэж байна.

Олон улсын бодлогын үүднээс ийм үг яриа АНУ-д ашиг тустай биш гэж тэрээр тэмдэглэв. «Мэдээжээр улс бур онцлогтой. Гэвч АНУ гойд чухал гэсэн үзэл баримтлал америкийн ард түмнийг «бурхан шилэн авсан» гэдэгт итгэх явдалд тулгуурлсан учир тун аюултай» гэж Зинь Цаньжун хэллээ. «Энэ үзэл баримтлал америкийн жанжлах үзлийг үүсгэж байна» гэж тэрээр мэдэгдэв.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ

URL:

Сэтгэгдэл бичих