Нэрт эрдэмтэн Селенте Америкийн II хувьсгал айсуй гэсэн дүгнэлт хийжээ
Лавлагаа: Джеральд Селенте бол АНУ-ын иргэн, The Trends Research Institute – Ерөнхий чиг хандлагуудын судалгааны институтын захирал, урьдчилсан дүгнэлтүүд гаргаж нэрд гарсан эрдэмтэн судлаач хүн юм.
“Бид ерөнхий гол чиг хандлагуудын тухай мэдэхийг хүсэхээрээ Джеральд Селенте-д ханддаг” гэж CNN-ийн редактор хөтлөгч ярьж байна.
“Джеральд Селенте-гээс өөр сайн урьдчилсан дүгнэлт гаргагч байхгүй, энэ хүн юу ярьж байгаагаа мэддэг” гэж CNBC суваг баталж байна.
“Нострадамус амьд байсан бол тэр Джеральд Селенте-гийн хойноос гүйцэж чадахгүй байх байсан” гэж New York Post сонин дүгнэж байна.
“Найдвартай ажил хэрэгч урьдчилсан таамаглал, үнэлгээ дүгнэлт хэрэгтэй байгаа тэр хүмүүс The Trends Research Institute – Ерөнхий чиг хандлагууд судалгааны институт уруу, Джеральд Селенте руу явдаг” – The Wall Street Journal хүлээн зөвшөөрч байна.
“Селенте-гийн урьдчилсан таамаглал, дүгнэлтүүдээс биелсэн нь 1987 оны хөрөнгийн захын огцом уналт, 1991 онд ЗХУ задран унасан, 1997 оны Азийн хямрал, 2007 оны орон сууцны зээлийн түүхүүдийг залилан будилуулсан хэрэг, 1993 оноос хойшхи терроризмын үйл явдлууд ба дайнууд юм” гэж Washington Times сонин бичсэн байна.
Джеральд Селенте(Gerald Celente) мөн 2008 оны хямралыг “Panic 08” гэж нэрлэн хүн төрөлхтний орчин үеийн түүхэн дэх хамгийн хүчтэй гүн гүнзгий хямрал, хумигдал болно гэж зарласан…… гэх мэт энэ эрдэмтэн судлаачийн талаар тоолж баршгүй их мэдээлэл интернэтэд бий.
Нийтлэл :
Джеральд Селенте-ийн хийж байгаа урьдчилсан таамаглал нь маш ойлгомжтой ба түүний үзэж байгаагаар америкийн II хувьсгал тун удахгүй айсуй гэнэ. Тэгээд америкийн энэ эх оронч энэ тэмцэлд орохоор зөвхөн “бүртгүүлээд” зогссонгүй илүү ихийг хийж байгаа бөгөөд тэрээр бас өөрийн штабыг байгуулсан байна.
Селенте хүчирхэг билэг тэмдэгийнх нь ач холбогдлыг бодож одоо АНУ дахь цорын ганц дөрвөн замын уулзварын дөрвөн өнцөг дээрээ америкийн I хувьсгалын өмнөх үеийн чулуун байшингуудтайгаараа бахархаж чадах тэр гудамжинд байрладаг 1750 онд баригдсан “Франц Роггены байшин”-г худалдан авсан байна.
“Хэсэг хугацаанд Нью-Йорк муж улсын нийслэл байсан Кингстон хот америкийн I хувьсгалд маш чухал үүрэг гүйцэтгэсэн, яг эндээс би америкийн II хувьсгалаа эхэлнэ” гэж Селенте ярьж байна.
“Анхны хувьсгалын тэр тулаанууд армиуд болон буу сумын тусламжтайгаар болж өнгөрсөн. Харин америкийн II хувьсгал хүмүүсийн амь насанд хүрэхгүй, энэ бол хүмүүсийн оюун ухаан болон зүрх сэтгэлийн төлөө тулаанууд байх болно” гэж тэрээр ярьж байна.
Энэ том эрдэмтэн судлаач, нийгмийн зүтгэлтэн “АНУ-ын улстөрийн ардчилсан тогтолцоо бүрэн завхарч төрөл арилжсаан, бас хуйвалдаан хээл хахуульд живсэн мөн ямар ч үр дүнгүй байгаа. Энэ тогтолцоонд одоо яаралтай нөхөөсүүд хийх эсвэл гаднах дүр төрхийг нь янзлаад ч нэмэргүй ээ. Хамгийн гол нь энэ тогтолцоог бүрэн шинэчлэх, бүүр дахин үндсээр нь авч үзэж өөрчлөх, шинээр зохион байгуулах ёстой байгаа юм” гэж үзэж байна. “Энэ үйл явдал хар аяндаа өөрөө болохгүй, иймээс ийм зүйл болохын төлөө бид ажиллах хэрэгтэй байна”
Яаж гэж үү? Нэгдүгээрт, “Бид, Ард түмэн” бодит өөрчлөлт шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай болсон байгааг ойлгож ухамсарлах ёстой. Дараа нь бид өргөн хэмжээний гүн гүнзгий оюун санааны энэ хувьсгалын үзэл баримтлалыг хүлээн авах ёстой. “Цаг нь иржээ”, америкийн жирийн иргэд “одоо аймшигтай уурлан хилэгнэж байгаа, бид өнөөгийн энэ байдлыг цаашид тэвчихгүй” гэж Селенте ярьж байна. Тэрээр 2012 оны 11-р сарын ерөнхийлөгчийн сонгууль бол өөрчлөлт шинэчлэл үрүү эргэх тэр эхлэлтийн цэг болох ёстой гэж үзэж байгаа ажээ.
“Гэртээ байцгаа, сонгуульд нь саналаа бүү өг!”
Селенте-ийн дэвшүүлсэн хувьсгалын уриа нь энэ оны ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлохоос эхэлж байгаа аж. “Хүмүүс ээ! Гэр гэртээ байцгаа, сонгуульд нь бүү оролц” – энэ бол түүний энэ кампанит ажлын уриа юм. “Хүмүүсийг хууран мэхлэж хэрэв тэд сонгуульд очиж саналаа өгөхгүй юм бол санал өгөх эрхээ алдана гэж итгүүлсэн юм. Энэ бол улстөрийн шал худлаа, дэмий яриа юм” гэж тэрээр ярьж байна.
“Үнэн хэрэг дээрээ харин ч бүх юм яг эсрэгээрээ! Одоогийн энэ манай улстөр бол хоёр толгойтой нэг намын л тогтолцоо юм. Бүгд найрамдах намынх юм уу эсвэл ардчилсан намын нэр дэвшигч үү ялгаагүй тэдний юу хийж ирснийг нь хэрэв эргэн харах юм бол одоо ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нэг ч нэр дэвшигчээс өнөөгийн Америк орныг мөнхийн хямрал болон нийгэм-эдийн засгийн уналт сүйрэлд хүргэсэн, хуулийн гадна талд зогсож байгаа эвдэн бусниулагч энэ улстөрийн бодлогыг цааш үргэлжлүүлэхээс өөр юуг ч хүлээх хэрэггүй гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Энэ нь Конгресст ч бас хамаатай” гэж тэрээр ярьж байна.
“Өөрийгөө хүндэтгэдэг хэн ч гэсэн чухам яах гэж, юуны төлөө хоёр муугийн нэгийнх нь төлөө саналаа өгөх ёстой юм бэ” гэж Селенте асууж байна. “Энэ бол зөвхөн ёс суртахуунгүй төдийгүй мөн хүний нэр төргүй сонголт, энэ бол бас хожим эвдрэл сүйрлийн үр дагавартай гэсэн үг юм. Бага байна уу, их байна уу, муу юм бол муу л шүү дээ. Энэ хоёр муугийн аль нэгийг нь дэмжиснээрээ сонгогч та өөрөө өнөөгийн энэ гэмт хэргийнх нь нэг оролцогч болж байгаа нь тэр юм”.
“Бид, Америкийн ард түмэн энэ чиг хандлагыг өөрчилж өөрийн улс эх орноо сэргээн босгож манай улсын тусгаар тогтнолыг буцаан авч сэргээн мандуулж чадна. Нэгдэн нягтарч чадах юм бол америкийн ард түмэн илүү давуу байдал, хүч чадалтай болох ба өнөөгийн энэ холбооноос илүү төгс төгөлдөр холбооны улсаа бид байгуулж чадна” гэж Селенте ярьж байна.
Эдийн засагч Б.Болорболд
URL: