Хятадууд Өвөрмонголд “терроризмын эсрэг” ажиллагаа явуулж байна

Хятадууд Өвөрмонголд “терроризмын эсрэг” ажиллагаа явуулж байна

Цагдаа нар монгол айлуудад нэгжлэг явуулж, 50 тонн тэсрэх бодис хураасан гэнэ

Өвөрмонголд “Терроризмын эсрэг” гэж нэрлэсэн үйл ажиллагааг Хятадын эрх баригчид сүүлийн гурван долоо хоногийн турш явуулж байна.

Энэхүү ажиллагааны хүрээнд цагдаа нар өвөрмонгол айлуудад нэгжлэг явуулж, буу зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хайж байгаа аж. АНУ-д төвтэй SMHRIC хүний эрхийн байгууллага энэ талаар мэдээллээ.

Тэд энэхүү байдлыг “Хятадын эрх баригчид монгол иргэд болон хан үндэстнүүдийн хооронд үл ойлголцол гарсан тохиолдолд хэрхэн ажиллах сургуулилтаа хийлээ” гэж үзэж байгаа аж.

“Тогтвортой байдал-2013” нэртэй тусгай ажиллагаа 1.5 сая монгол амьдардаг Тонглиао хотод явагдсан байна. “Тогтворгүй байдал, нийгмийн зөрчил даамжирч эмх замбараагүй байдал үүсэн үед ажиллах чадварыг сайжруулах зорилгоор хийгдэж буй энэ удаагийн сургуулилтад цагдаа, гал, түргэн тусламжийн 15 нэгж оролцсон” гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

Нэгжлэгийн үеэр 50 тонн тэсрэх бодис, 120 мянган детонатор, 2000 гаруй буу, 32 000 хутга хурааж авсан гэж эрх баригчид мэдээлж байгаа ч энэ нь үндэслэл муутай ажээ. Өнгөрсөн сарын 25-нд цагаадсан дээрх мэдээлэлд дээрх зүйлсийг хэзээ хаанаас хурааж авснаа дурьдаагүй байсан аж.


URL:

Сэтгэгдэл бичих