Н.Алтанхуяг шинэ жигүүрийнхэнийг хүлээн зөвшөөрлөө
Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүдтэй уулзжээ. Уулзалтаар жигүүрийнхний тавьсан шаардлагын талаар хэлэлцсэн аж. Ардчилсан намын үндсэн дүрэм, журмыг удаа дараа зөрчиж байгаа явдлыг бүрмөсөн таслан зогсоох, олон жил үргэлжилж байгаа дунд шатны намууд дээр гарсан маргааныг 2013 онд багтаан шийдвэрлэх, Ардчилсан Намын Жигүүрээс 2013 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүргүүлсэн албан шаардлагыг биелүүлэхийг шаарджээ. Намын дарга Н.Алтанхуяг “Жигүүр байгуулахыг буруутгахгүй. Учир нь манайх хамгийн ардчилсан нам шүү дээ. Нам дотроо шүүмжлэл хэлж, жигүүр байгуулахыг хүлээн зөвшөөрнө” гэжээ. Цаашид гишүүд дэмжигчдийн санал бодлыг намын бодлогод тусгаж ажиллахаа илэрхийлсэн байна.
URL: