Татварыг байцаагч бүсгүйг 75 хутгалж хөнөөсөн Ц.Туяад 22 жилийн ял оноолоо

Татварыг байцаагч бүсгүйг 75 хутгалж хөнөөсөн Ц.Туяад 22 жилийн ял оноолоо
Татварын байцаагч бүсгүйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Туяад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болж өндөрлөлөө. Шүүх хуралд хоёр бүсгүй шороонд, шоронд хатхад нөлөөлсөн Д.Батболд гэгч ирээгүй юм.
Ингээд шүүх бүрэлдэх орой 17.30 цагийн үед шүүх хурлын шийдвэрлэсэн тогтоолыг уншсан юм.  Ц.Туяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12-тзаасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ял ногдууллаа.

Ялаасаа цагдан хоригдсон 100 хоногийг хасуулсан юм

Түүний цагдан хоригдсон 100 хоногийг ял эдэлсэнд оруулан тооцож 21 жил 9 сараар хорих болсон ба хохирогч бүсгүйн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, алуурчинд цаазын ял оноох ёстой хэмээж байв.

Хохирогчийн ээж Ц.Туяагийн хүүхдийг ална гэжээ
Ер нь л хохирогч бүсгүйн ээж яллагдагч Ц.Туяад цаазын ял өгөхийг шаардах болсон. Энэ нь Баянгол дүүргийн шүүх дээр ч харагдаж байв. Хохирогчийн ээж Ц.Туяаг зодох гэж дайрч улмаар цаазын ял өг гэж шүүх танхимаар нэг хашгирч байсан. Харин Цагдан хорих 461 дүгээр ангид болсон шүүх хурал дээр ч тэрбээр “энэ хүн миний хүүхдийг алсан юм чинь би энэний хүүхдүүдийг ална” хэмээсэн нь олны сэрдхийлгэсэн гэнэ.

Мөн хохирогчийн тал өмнөх тэнсэн харгалзахыг нь авч үзэлгүйгээр 22 жилийн ял оноосонд дургүйцэж давж заалдах шатны шүүхэд гомдол мэдүүлнэ гэдгээ хэлсэн.

3684e8dc0492d9doriginalХоёр бүсгүйг ийм байдалд хүргэсэн Д.Батболдыг Монголын ард түмэн жигшиж байна
Олон хүүхэнтэй нэр холбогдож явсан гэх Д.Батболдод харгалзах ял оноох хууль зүйн үндэслэлгүй байгаад гомдолтой хүн маш олон байгаа юм.
Хохирогчийн өмгөөлөгч болон ар гэрийнхний ярианаас “Д.Батболдоос холдохын тулд хохирогч нь гадаад явах гэж байсан. Гэвч Д.Батболд дарамталсаар байгаад болиулсан.Хэрэв Австри явчихсан бол ийм хэрэг болоогүй ч байсан юм бил үү. Хэрэг гарсан тэр орой цагдаа нар Д.Батболдыг эрэн сурвалжилж Яргайтад байрлах нэгэн амралтаас баривчилахад мөн л явалддаг гэх  М гэгч бүсгүйтэй хамт байсан” хэмээсэн юм.

Ер нь Д.Батболд анхны эхнэртэйгээ амьдарч байхдаа яллагдагч Ц.Туяатай хамтран амьдарч нэг хүүхэдтэй болсон гэнэ. Улмаар хохирогч Э-тэй янаг амрагийн холбоо тогтоож хоёр бүсгүйд адилхан Wolksvagen Taureg машин бэлэглэж байсан гэдэг.
Харин энэ хоёртой ийн явж байхдаа “Оюутолгой”-д ажилладаг М гэгч бүсгүйтэй нууц амрагийн холбоо тогтоосон байжээ.

764da9bbaad586e4bigЦ.Туяагийн хувьд хоёр ч дээд сургууль төгссөн боловсролтой нэгэн
Ц.Туяа нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд Нийслэлийн 81-р сургууль, 1994 онд “Сэрүүлэг” дээд сургуульд орсон ч удалгүй сольж 1996 онд МУИС-ийг төгсчээ. Хоёрын хоёр сургууль төгссөн дээд боловсролтой бүсгүй 2004 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст ажиллаж, 2009 оноос ажлаасаа гаран гэртээ суужээ.

Өмнөх нөхрөө хутгалж бас амиа хорлохыг завдаж байжээ
Түүний ажлаасаа гарах болсон шалтгаан нь бас л хутга шөвөгтэй холбоотой байжээ. Тодруулбал, Ц.Туяа нь Д.Батболдоос өмнө нь нөхөртэй байсан аж. Гэтэл нөхөр нь өөр эмэгтэйтэй сүүлрэх болсон тул хардалтын шалтгаанаар нөхрөө хутгалж байсныг хохирогчийн ар гэрийнхэн хэлсэн юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар танхайрсан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэн Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлж байжээ. Хуулийн дагуу тэрбээр 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай байсан аж. Гэвч Баянгол дүүргийн шүүхэд уг хэргийг 2000 онд хэлэлцэж, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноож байжээ. Түүнчлэн тэрбээр өөрийгөө ч хоёр удаа хүйтэн мэсээр гэмтээж байсан нэгэн аж.

Ийнхүү хоёр удаа хүйтэн мэс ашиглаж хүн рүү дайрсан, улмаар хүний амь онц хэрцгийгээр хөнөөсөн түүний сэтгэцийг шалгуулахад “Эрүүл, ял хүлээх чадвартай” хэмээн гарчээ.

Ямартаа ч энэ бүхнээс харахад эмэгтэй хүний тэсвэр нэг л алдагдвал үнэхээр юу ч хийхээс буцдаггүй юм байна. Өмнө нь ч ийм гашуун түүхийг үзэж, нөхрийгөө жигшиж байсан Ц.Туяа дараагийн нөхөр нь бас л хуурч мэхлэхээр бүр л сэтгэл нь шулуудсан биз ээ. Тийм ч учраас хоёр хүүхэд, өвчтэй аавыгаа ч бодолгүй ийм тэнэг алхамыг хийхэд хүрсэн байх.  Тэгэхээр энэ хэрэгт хэргийг үйлдсэн Ц.Туяа ял авч, гол буруутан нь болж байгаа ч Д.Батболд гэх хэдэн хүүхний дунд жороолсон залуу ч буруутай юм. Ер нь энэ хэргээс жишээ авч Монгол Улс араар тавилтын эсрэг хуультай болмоор юм гэсэн хүмүүс ч их байна. Араар тавилт, хардал, сэрдэлт эцэстээ юуг дагуулдагийн тод жишээ эл хэрэг боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих