Хурандаа Т.Сайнжаргал ажлаа өглөө

sainjargal_tsagdaaЦагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал ажлаа хүлээлгэн өгчээ. Тодруулбал, тусгай албанд 25 жил ажилласан хурандаагийн цэргийн тэтгэвэрт гарах хугацаа болсон тул ЦЕГ-ын дарга Б.Билэгт мэдэгдэх хуудас хүргүүлжээ.  Т.Сайнжаргал хурандаад дахин таван жил ажиллах хугацаа байсан ч өөрийн хүсэлтээр ийнхүү ажлаа өгсөн байна. Түүний ажлыг яруу найрагч, сэтгүүлч Б.Төгсжаргал авчээ. ЦЕГ-ын дарга Б.Билэгт тушаал гаргаж, Б.Төгсжаргалыг Хэвлэл мэдээллийн төвийн даргаар томилж, ахлах дэслэгч цолоор шагнасан юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих