Н.Энхбаярын эмчилгээний зардлыг төрөөс нэхэх гэнэ

enhbayaraaaМАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгос улсад эмчлүүлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хооронд түүний биеийн байдал өмнөхөөсөө дээрдэж байгаа ч бүрэн эдгээгүй, нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй байгаа гэж буй.

Монголд эдгэх боломжгүй гэсэн Н.Энхбаярын өвчнийг Солонгост эмчлэхэд багагүй мөнгө шаардагдаж байгаа гэнэ. Гэхдээ эмчилгээнд чухам хэдэн төгрөг хэрэгтэй байгаа нь одоогоор нууц байгаа бөгөөд “их хэмжээний мөнгө” гэдгийг намынхан нь тодотгож байгаа аж. Тиймээс намын гишүүдийн зүгээс Н.Энхбаяр даргыг төр хэлмэгдүүлсэн. Тиймээс төр эмчилгээний зардлыг нь төлөх ёстой гэж үзэж байгаа бөгөөд намын удирлагууд болоод гишүүд дэмжигчдэд үүнд санал нэгджээ. Энэ талаар албан ёсоор зарлаагүй байгаа ч даргын эмчилгээний зардлыг төрөөс нэхэх нь зөв зүйтэй гэж үзжээ.


URL:

Сэтгэгдэл бичих