“11-11” төвд нэгэн иргэн 368 удаа ханджээ

“11-11” төвд нэгэн иргэн 368 удаа ханджээ

Одооноос яг нэг жилийн өмнө Шинэчлэлийн Засгийн газар иргэдийн санал хүсэлтийг авах зорилгоор “11-11” төвийг ажиллуулж байсан.

Нэг жилийн хугацаанд 62 мянга гаруй санал ирсний 46 мянган санал хүсэлт, гомдол 8289, шүүмжлэл 5074, өргөдөл 128 гэх зэргээр эзэлжээ.

Үүний 77 хувьд нь төрийн байгууллагуудаас хариу өгч шийдвэрлэжээ.

Ерөнхий сайд өнөөдөр тус төвөөр зочилж тасралтгүй нэг жилийн турш иргэдийн санал хүсэлтийг сонсч Засгийн газрын хамгийн анхны гүүр болон ажилласан зургаан оператор бүсгүйд талархснаа илэрхийллээ.

Иргэдийн санал хүсэлтэд төрийн байгууллагууд хэр шуурхай хариу өгч, ямар чанартай шийдвэрлэснийг ч дүгнэж гаргалаа.
Ерөнхий сайдын хэлснээр БШУЯ хамгийн шуурхай байж асуултуудад хариулт өгсөн бол ЭХЯ, ЦЕГ хойрго ханджээ. “11-11” төвөөс өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж хамгийн… хамгийн гэсэн зүйлүүдээ дараахь байдлаар нэрлэлээ.

Хамгийн идэвхтэй үйлчлүүлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн н.Хатанболд 11-11 утсанд бүх салбарын асуудлаар 57 удаа хандсан хамгийн идэвхтэй үйлчлүүлэгч байлаа. Утасны дугаар: 98814689

Хамгийн олон мессеж ирүүлсэн иргэн:
95608539 дугаартай иргэн 368 удаа мессежээр хандсан үзүүлэлтээр “11 11 төв”-ийн хамгийн үнэнч харилцагчдын нэгээр нэрлэгдэж байна.

Хамгийн олон твитердсэн жиргээч:
Иргэн Х.Амарбаяр @Amarbayar_kh 140 гаруй удаагийн жиргээгээр санал бодлоо илэрхийлж, хариу авчээ.

Хамгийн олон удаа сайтад хандсан иргэн
: urnaa2002@yahoo.com хаягийн эзэн www.11-11.mn сайтад 135 удаагийн сэтгэгдэл үлдээж, үзэл бодлоо илэрхийлжээ.

Хамгийн олон facebook хандалт:
Цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгч Tumurmunkh Ganbold “11 11 төв”-д фэйсбүүк хаягаараа дамжуулан 33 удаагийн санал хэлжээ.

Хамгийн шуурхай хариу өгдөг байгууллага:
БШУЯ-ны хамт олон иргэн бүрийн асуултад хариу өгч, хүсэлтийг шийдвэрлэснээрээ хамгийн шуурхай, иргэддээ ойрхон байгууллагаар шалгарлаа.
Хамгийн олон удаагийн асуулт: “11 11 төв”-д хандсан иргэдийн хамгийн гол сэдэв орон сууцны 8 хувийн зээлийн тухай байлаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих