Дуучин Б.Амархүү удтал хэвлэлээр шуугисан ярианы учгийг тайллаа
Буриад улсын гавьяат жүжигчин, Дуучин Б.Амархүүг удахгүй шил зүүж, малгай өмсч, ороолтоор нүүрээ битүү ороочихоод явж байвал та бүхэн битгтий гайхаарай.
Дуучин залуу маань саяхан өгсөн ярилцлагадаа сүүлийн үед хэвлэлээр шуугиан тариад байсан мэдээлэлд хариу өгснийг “Mobile News”- ийн тодруулга буландаа онцолж байна.
Сүүлийн үед “Таныг найз охиндоо гар хүрсэн гэх мэдээлэл цацагдсан. Харин үүний дараа та хоёрыг салсан хэмээн шуугиж таны өөр эмэгтэйтэй хөтлөлцсөн зурагтай холбоотой юу” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Хэрвээ би хайртай бүсгүйдээ хатуурхсан бол юу гэж бид хоёр хамт амьдрах билээ.Тэр мэдээллийг би шууд үгүйсгэнэ. Мөн Золоо бид хоёр танилууд, бас найзууд. Дуулиан шуугиан болж, бидний талаар буруу ойлголт төрүүлсэн тэр зурагны талаар тайлбар хийх нь зөв гэж бодож байна.Тэр өдөр миний очсон клубын үүдэнд маш олон хүн цугласан байсан. Бүгд орох гэж дайрч байсан үүдний хэсгээс би Золоог дотогшоо ороход нь тусалж, олон хүний дундаас гаргаж өгсөн юм. Тэр үеийг зурагчид дарж, бид хоёрыг холбож мэдээлэл цацсан. Ийм л зүйл болсон. О.Ариунзул ч тэр, би ч тэр саар мэдээллүүдийн араас янз бүрийн тайлбар хийхийг хүсээгүй л дээ. Бид өөрсдийгөө л мэдэж, ойлгож байвал бүх зүйл асуудалгүй гэж бодож байлаа. Гэхдээ бид хоёр удахгүй гэр бүл болно. Үр хүүхэдтэй болно. Тийм үед ийм мэдээлэл бидний сэтгэлд сэв суулгах вий гэж хааяа болгоомжилж л байна. Би Монголдоо ирээд үргэлж нээлттэй байж ирсэн. Хаана ч явсан би өөрийгөө нууж хаадаггүй, халхалдаггүй, эрх чөлөө¬тэй сайхан байсан. Харин одоо бол шил зүүж, малгай өмсч, ороолтоор нүүрээ битүү ороочихоод явж байхгүй бол болохгүй л болж байх шиг байна даа” гэж хариулжээ.
Ямартаа ч удтал хэвлэлээр шуугисан ярианы учиг тайлагдаж байгаа бололтой.
Х.Даваа
URL: