Ливийн ерөнхий сайд Али Зейдан суллагдлаа
Ливийн засгийн газрын ерөнхий сайд Али Зейдан барьцаалагчдын гараас суллагдлаа. Түүнийг өчигдөр өглөө үүрээр Триполи дахь зочид буудлаас зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсан юм.
Ерөнхий сайд барьцаалагчдын гараас суллагдахад тус болсон албан хаагчдад талархалаа илэрхийлсэн юм.
Сайдыг хулгайлсан гэм этгээдүүд түүнийг АНУ-ын тусгай хүчнийхэн “Аль-Каида” гэмт бүлэглэлийн Ливи дэх толгойлогч Анас аль-Либийг баривчлах нууц ажиллагааг зохион байгуулах зөвшөөрөл олгосонд буруутгаж байгаа юм.
Дашрамд дурьдахад «Ливийн хувьсгалчдын шуурхай штаб» уг хэргийг үйлдсэн болохоо хүлээсэн байна. Хэргийн явцад ерөнхий шүүгчийн заавраар Сайдыг хулгайлснаа мөн хүлээсэн байна.
Х.Шинээ
URL: