Б.Чулуунбаатар: “Мобиком”-д 10 тэрбум төгрөг барьцаа нэрээр эргэлдэж байна
“Мобиком” корпораци хэрэглэгчдийн эрх ашгийг зорчиж байгаа тухай мэдээлэл маиайд олон удаа ирэх болов. Энэ тухай Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Чулуунбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед үүрэн телефоны оператор компани “Мобиком”-той холбоотой гомдол, саналууд олон гарах боллоо. Танай байгууллагад ч бас хэрэглэгчид хандаж байна уу?
-“Мобиком ” корпорацитай холбоотой гурван асуудлыг шийдвэрлэж өгөөч гэдэг юм. Мөнгөөрөө нэгж худалдаж авчихаад ах дүү, хамаатан, найз нөхөддөө өгөхөөр давхар нэгж унаад байна гэж. 1000 төгрөгийн нэгж худалдаж аваад 500-г нь хэн нэгэн рүү явуулахад надад 500 төгрөг үлдэх ёстой. Гэтэл ингэдэггүй, тодорхой хэмжээний нэгж уначихсан байдаг биз.Өөрөөр хэлбэл, мөнгөөрөө худалдаж авчихаад дахиж алдагдалд ороод байна гэсэн үг. Үүнийг шийдвэрлэж өгөөч гэсэн гомдол их ирдэг. Мөн “Сагd рlas” гэх үйлчилгээ байна. 15 мянган төгрөгөөр сарын турш сүлжээндээ үнэ төлбөргүй ярих эрхтэй гэдэг. Хязгааргүй ярих эрхтэй гэдэгт нь хууртаад, нэг сар чөлөөтэй ярих гэж байтал 20 эсвэл 25 хоноод эрх нь дуусчихдаг. Гомдол мэдүүлээд очиход “Та эрхээ дууссаны дараа мессэж илгээгээд хоногоо гүйцээ” гэдэг байна. Цөөн хэрэглэгч эргэж лавлаж учрыг нь олдог. Түүнийг мэддэгүй хүмүүс ярианы эрх дуусчихаж гэж ойлгоод байдаг. Тэгээд л монжуулаад байдаг, түүнийг “Мобиком” өөрсдөө тайлбарладаггүй. Дараагийн нэг асуудал нь “Мобиком” корпораци барьцаа хөрөнгө авдаг явдал. Дараа төлбөрт хэрэглэгч болохын тулд барьцаа мөнгө өгдөг. Тэр нь хэрэглэгчийн дансанд орохгүй, компанийн дансанд ордог. Уг нь барьцааны мөнгө хувь хүний дансанд байрших ёстой. Барьцааны үүргээ биелүүлээгүй тохиолдолд “Мобиком” авна , биелүүлсэн үед хэрэглэгч өөрөө авна. 10 гаруй тэрбум төгрөг барьцаа нэрээр “ Мобиком”-ийн дансанд орж байгаа тооцоо гарсан. Тэд хэрэглэгчдийн зөвшөөрөлгүйгээр 10 гаруй тэрбум төгрөгийг ашиглаж, үйл ажиллагаандаа зарцуулж байна гэсэн гомдлыг хэрэглэгчид тавих болсон.
-Нэгж шилжүүлэхэд шимтгэл авч байгааг шийдвэрлүүлэх талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандсан гэсэн үү?
-Хэрэглэгчдийн гомдлын дагуу судалгаа хийхэд үнэн болохыг батлаад Харилцаа холбооны зохицуулах хороонд баримт материалаа өгсөн. Энэ хороо асуудлыг шийдэх эрх бүхий байгууллага шүү дээ. Судалж байна гэсэн, удахгүй нэг шийдвэр гарах байх.
- Сүүлийн үед хэрэглээний төлбөрийн тухай зөрүүтэй мэдээлэл авах болсон гомдолтой иргэд хандах нь олон боллоо?
- Манайд ч ийм гомдол ирээд байгаа. Хэрэглэсэн бол хэрэглэснээрээ л төлбөр гарах ёстой шүү дээ. Гэтэл янз бүр гарах, илүү дутуу авч байна гэсэн гомдол ирсээр байгаа. Үүнтэй холбогдуулан Харилцаа холбооны газарт асуудал тавьчихсан.
-Харилцаа холбооны салбарт давамгай эрхтэй байгууллагын талаар багагүй гомдол байдаг бололтой. Тэгвэл давамгай эрхтэй аж ахуйн нэгжийн үүргээ биелүүлэхгүи байна гэж ойлгож болох уу?
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд тодорхой заасан. Хэрэглэгч стандартьтн шаардлагад нийцсэн, чанар , аюулгүй байдлыг хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх, үйлчилгээ авах эрхтэи. Мөн авч байгаа үйлчилгээнийхээ тухай тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, мэдээллээр хангагдах эрхтэй. Нэг байгууллага шинэ үйлчилгээ нээсэн бол хэрэглэгчдэдээ танилцуулаад бүхий л мэдээллээ хүргэх үүрэгтэй. Гэтэл “Мобиком” давамгай байдлаа ашиглан нэг үйлчилгээ нэвтрүүлчихдэг. Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, сурталчилгаа байдаггүй. Хөөцөлддөг нэг нь л мэдэж авдаг, ихэнх нь ард нь үлддэг. Энэ байдлыг ашиглаад өчнөөн сая төгрөгийг хэрэглэгчээс авч байна. Дуучдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж, ашиг олсон гэнэ. Үүнийг дуучид анх мэдэхгүй байсан учраас ашиглуулаад байсан. Харин сүүлийн үед мэддэг болоод нэхэж эхэлж байна. Энэ мэтээр хэрэглэгчид бүрэн дүүрэн мэдээлэл өгч үйлчилгээ нэвтрүүлнэ гэх заалтыг зөрчөөд байгаагийн нэг хэлбэр.
- Та бүхэн энэ асуудлаар “Мобиком”-д хандаж байв уу?
-Ганцхан манай байгууллага ч биш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ч “Мобиком”-д хандаж байсан. Манайх олон удаа шаардлага тавьж, албан бичиг хүргүүлж байсан. Очоод уулздаг, та нарын шаардлагыг биелүүлнэ гэдэг. Гэтэл дараа нь юу болдог гэхээр боломжгүй гэх зэрэг янз бүрийн шалтгаан тоочоод байдаг. Барьцаа, нэгж шилжүүлэх тухай өмнө нь олон удаа хандаж л байсан. Тэд хариуд нь “Бид нар авч үзье, танилцъя” гэсэн. Дараа нь “Энэ чинь боломжгүй” гэх байдлаар хандаж ирсэн.
-Танай газраас саяхан хэрэглэгчдийн дунд судалгаа явуулсан байсан. Ямар үр дүн гарав?
-Өнгөрсөн сарын 10-15-ны хооронд “Мобиком”-ын төвд манай ажилтнууд ажиллаж хэрэглэгчдээс түүвэр судалгаа авсан. Судалгааны дүнд хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь энэ байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна гэсэн үнэлгээ гарсан. “Мобиком” корпорацийг харилцаа холбооны салбарт амжилттай ажиллаж байгаад дургүйцээгүй. Хамгийн гол нь хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж, мэдэхгүйг нь далимдуулан янз бүрийн үйлчилгээ нэвтрүүлээд мөнгө татаж байгаа нь хууль бус үйлдэл. Бид энэ талаар зохих байгууллагуудад хандаж, хэрэглэгчдийн гомдлыг шийдвэрлүүлэх хүртэл ажиллана.
URL: