С.Дэмбэрэл гишүүн даргын суудалдаа үлдэв
МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат УИХ-ын гишүүн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн.
Учир нь УИХ-ын гишүүн хуулиар тогтоосон бүрэн эрхэд хамаарахгүй ажил хавсарч болохгүй хэмээн заасан байдаг аж.
Тэгвэл ҮХЦ-ээс УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг МҮХАҮТ-ын даргын ажлаа давхар хашиж болно гэсэн шийдвэр гаргасан байна. Ийнхүү С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын даргын ажилдаа хэвээр үлджээ.
URL: