ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар 50 мянган ам.долларын үнэтэй төмөр хүлэг худалдан авчээ

ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар 50 мянган ам.долларын үнэтэй төмөр хүлэг худалдан авчээ

Энэ сарын 7-ны өдрийн 21:30 цагийн орчим Төрийн өмчийн хорооны дарга Л.Цогтбаатарын төмөр хүлэг шатсан.

Уг шатсан машин нь Төрийн өмчийн хорооны, өөрөөр хэлбэл Засгийн газрын данстай машин бөгөөд галын шалтгааныг цахилгааны гэмтэл хэмээн мэргэжлийнхэн дүгнэсэн. Учир битүүлгээр үү, үнэхээр цахилгааны гэмтлээс үү болсон уу бүү мэд. Ямартай ч УБҮ улсын дугаартай, “Соната-7” маркын машинаа алдсан Төрийн өмчийн хорооны даргыг хэдэн өдөр, хэдэн сар явган явах нь дээ гэж бодож байтал тэгсэнгүй.

Тэрбээр ганц хоёрхон хоногийн дотор 50 мянган ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн машин худалдан авсан гэнэ. Тодруулбал “Azera” маркийн автомашиныг өөрийн үнэнч хүлгээ болгосон гэнэ. Уг нь Төрийн өмчийн хороо хүний өөрийн нийлсэн овоо хэдэн машинтай. Гэтэл хэн дуртай аавын хүүгийн аваад уначихаж чаддаггүй машиныг ажлынхаа гадаа сойжээ.

Түүнээс “Azera” маркийн машиныг улсын мөнгөөр үү, аль эсвэл өөрийнхөө мөнгөөр авсан уу гэдгийг тодруулахаар гар утас руу нь залгасан ч харамсалтай нь утсаа аваагүй юм.
Яаж ч бодсон төрийн албан хаагч өөрийн цуглуулсан хэдээрээ 50 мянган ам.долларын үнэтэй машин аваад уначихаж чадахгүй. Тэгэхээр улсын мөнгөөр авсан байж магадгүй л юм.

Хэрэв тийм бол Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар улсын мөнгөөр дэндүү тансаглаж байна гэхээс өөр юу хэлэх вэ. Сонирхуулахад түүний шинэ төмөр хүлгийг Солонгос улсаас манай улсад сууж буй бүрэн эрхт Элчин сайд унах гэж байсныг Д.Цогтбаатар худалдаж авч ийнхүү өөрийн болгосон гэнэ. Харин түүний хуучин машин Засгийн газрын автобаазад байгаа сурагтай.

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих