Гоё, даруухан хувцаслах зургаан арга
1.Хэрэв чи биеэ хэрхэн авч явах, яаж хувцаслахаа сайн мэддэггүйгээ хүлээн зөвшөөрч байвал өөртэй чинь төстэй, хүмүүс түүнийг тун аятайхан гэлцдэг тийм хүүхнүүдийг дууриах, юмуу түүнтэй төстэй байхыг хичээ. Гэхдээ яг хуулбарла гэсэн үг биш шүү.
2.Дараагийн зарчим энгийн байх явдал юм. Аятайхан гэх хүүхнүүдээ сана. Тэдний гоёл зүүлт, хувцас хунар нь энгийн хийц хэв загвартай хэдий боловч цаанаа л нэг донжтой, тун их бодож тохируулж хийсэн байдгийг анзаар.
3.Гуравдахь зарчим. Хамгийн чухал зарчим бол цэвэрч, нямбай байх явдал юм. Эрчүүд цамцныхаа захыг угаагаагүй эсвэл хувцасныхаа товчыг хадаагүй байх юм бол мэдээж сайхан харагдахгүй. Гэхдээ тэднийг уучилж болно. Харин эмэгтэй хүнд энэ нь уучилж болшгүй зүйл юм. Ихэнх эрчүүд эмэгтэй хүний хувцасны загвар моодны тухай мэддэггүй. Гэхдээ эмэгтэй хүний сэмэрсэн оймс, дутуу будсан лак, цамц даашинзан дээрх өлөн хирийг ажигладаг тодорхой, тэгэхдээ сөрөг дүгнэлт хийсэн байдаг. Тэр тусмаа таныг сонирхож буй эр хүн.
4.Хувцсаа цаг үедээ тохируулж өмсөхийг хичээх хэрэгтэй. Өглөө, өдөр, оройн аль үе, ямар улирал, гэртээ байх юм уу гэрээсээ явах, айлд зочлох гэх мэт гадагшаа чухам ямар зорилготой гарах гэж буй зэргийг тооцож хувцсаа тохируулах нь зүйтэй.
5.Эмэгтэй хүний хувцасны шүүгээнд хэчнээн бололцоо муутай байлаа гэхэд ноосон, торгомсог, эрээн даавуун платье костюм буюу жакет цамц, цув, өвлийн хүрэм, пальто, хэд хэдэн цамц (хүзүүтэй, хүзүүгүй), гадуур цамц, өмд, жийнс өндөр болон нам өсгийтэй гутал заавал байх ёстой.
6. Эмэгтэй хүний хувцасны өнгө нь түүний үзэмжинд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Цайвар арьсанд улбар шар, хөх, шар, цэнхэр өнгө тохирно. Ердийн арьстай бол улаан дарсны өнгө ногоон, ягаан, бор шар арьсанд сүүтэй, кофены өнгө, шар ногоон, хүрэн өнгө. Бараандуу арьстай бол хөх, хар ногоон, цайвар цэнхэр, шаргал өнгө зохино.
URL: