Улсын аварга Г.Эрхэмбаяр дэлхийн аварга боллоо
АНУ-ын Лос Анжелос хотод “жиү жицү” бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцож байгаа бөгөөд Монголын баг одоогоор хоёр алтан медаль хүртээд байгаа юм. Тодруулбал, мастер ангиллын сонирхогчдын төрөлд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, Дэлхийн аварга боллоо. Түүний хувьд 2004 онд хятад бөхийн дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байсан юм.
Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн арслан, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Ариун-Эрдэнэ алтан медалиар энгэрээ мялаалаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: