Шинэчлэлийнхэн Т.Аюурсайханыг МАН-ын даргад “сойно”

ayursaihan_man-middleНамдаа шинэчлэл хийхээр ярьж байгаа залуусаас хэн нь намын даргад өрсөлдөх бол гэх асуултад тэд хариулт өглөө.

Тодруулбал, шинэчлэлийнхэн Т.Аюурсайхан гэх залууг нэр дэвшүүлэхээр бэлтгэж эхэлсэн бөгөөд хөдөө орон нутгаар явж танилцуулж байгаа дуулдана. Тэд өчигдөр Хэнтийд ажиллаж байгаа бол өнөөдөр Сүхбаатар, Дорнодод ажиллах гэнэ.

Сүх жанжины өлгий нутаг Сүхбаатар аймаг, Их эзэн Чингис хааны өлгий нутгаас намын даргад өрсөлдүүлэх залуугийнхаа танилцуулгыг эхлүүлж байгаадаа шинэчлэгчид их баяртай байгаа гэнэ лээ. Шинэчлэлээс өөр олон албан тушаалд хүмүүсээ нэрлэж байгаа дуулдана.

Шинэчлэлийн хорооны гишүүн Ж.Мөнхбат Ерөнхий нарийн бичгийн даргад, ерөнхий зохицуулагч Б.Ганхуягийгаа орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргад, Н.Батсүмбэрэлийг Хотын намын хорооны даргад өрсөлдөх гэнэ.

Албан тушаал, амбицийн араас хэт шунаад байгаа шинэчлэгчдээс зарим нь өрх тусгаарлаж байгаа талаар мэдээлэл тархсан ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд бидэнд намынхаа төлөө ажиллах, өөрчлөх олон зүйл бий хэмээн мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих