Тамхи татаж байсан хүүхдүүд хоёр га газар шатаажээ

527-1381370643uneСүхбаатар дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт байрлах Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Модлог ургамлын цэцэрлэгт уржигдар гал гарсан байна. Галд ойролцоогоор хоёр га гаруй газар шатжээ. Энэхүү хэргийн мөрөөр тус газарт очиход нэлээд их хэмжээний газар шатсан харагдаж байсан юм.
Уг гал тус хороонд оршин суудаг О гэгч охин найз нартайгаа тамхи татаж байгаад галаа унтраахгүй хаясны улмаас гарсан байна. Энэ талаар Модлог ургамлын цэцэрлэгийн ажилчин н.Энхболдоос тодрууллаа.
-Гал гарсан шалтгааны талаар?
-Манай цэцэрлэг нийт 47га газар талбайтай. Мөн 140- өөд зүйлийн мод сөөг ургадаг. Бид гал гарсан газраас нэлээд зайдуу ажиллаж байсан юм. Гэтэл гэнэт гал гараад хэдэн хүүхэд унтраах гээд ноцолдож байгаа харагдсан.
Бид бүгдээрээ очиж галыг унтраахын зуур нэлээд газар шатаж, мод руу орсон. Галын дуудлага өгсөн боловч онцгой байдлынхан 40 минутын дараа ирсэн.
-Гал хэдэн цагийн үед гарсан бэ?
-Энэ сарын 8-ны өдрийн 16.00 цагийн үед гарсан. Шуурхай ажилласны үр дүнд галыг унтрааж чадсан. Ерөнхийдөө хоёр га газар шатсан байгаа. Онцгой байдлынхан хурдан ирсэн бол ийм их хэмжээний газар галд өртөхгүй байсан болов уу.
-Гал тавьсан хүүхдүүд аль сургуульд сурдаг вэ?
-Гал гарч байхад хажууд нь байсан зургаан хүүхэд СУИС- ын нэгдүгээр курсын оюутан. Мөн 58 дугаар сургуулийн 10,11 дүгээр ангид сурдаг юм билээ. Тэд бүгдээрээ Дамбадаржаад амьдардаг гэсэн.
Бид гал тавиагүй, сая хоёр охин гал тавьчихаад хашаа даваад зугтчихлаа гэж хэлсэн.Эдгээр хүүхдүүд архи уусан байсан юм. Гал тавьсан гээд байгаа хоёр охиныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгаж байгаа гэв.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих