Д.Ганхуяг сайд сурагчдад хичээл заав

Д.Ганхуяг сайд сурагчдад хичээл заав

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр “Орчлон” дунд сургуулийн 8-ийн “Б” бүлэгт зочилжээ.

Тэрээр “Ажлын байраа зөв зохион байгуулах 5 алхамт арга ” болон “Кайзен буюу байнга сайжруулах” менежментийн суурь ойлгоцын талаар сурагчдад хичээл заажээ.

Хэрэгтэй, хэрэггүй зүйлийг сайтар ангилан ялгах, хэрэгтэй зүйлийг сайтар цэгцлэх, зохион байгуулах, сайхан цэвэрлэн цэмцийлгэх, жишиг тогтоон хэвшүүлэх, сахилга батыг төлөвшүүлэх гэсэн энэхүү дараалсан 5 алхамт арга нь гэрт болон ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн байна.

Япончуудын дунд 5С  гэж алдаршсан энэ арга нь бүтээмж ба чанарыг тасралтгүй сайжруулах хамгийн үр дүнтэй бөгөөд менежмэнтийн үндсэн арга юм.

Сайд Д.Ганхуяг энэ үеэр сурагчдад Америкийн алдарт зохиолч Жон Додийн бичсэн,өөрийн орчуулсан “Өөрийгөө хурцлахуй” номыг бэлэглэсэн байна.
Сурагчид сайдад сонирхолтой сэдвээр сонирхолтой хичээл заасанд талархаад өөрсдийн зохиосон “Эгшиглэнт орчлон” яруу найргийн номыг хариу бэлэг болгон барижээ.


URL:

Сэтгэгдэл бичих