Д.Зоригт сайдыг огцруулах нь тодорхой болжээ
УИХ-ын нэр бүхий гишүүд Түлш, Эрчим Хүчний сайд Д.Зоригтыг огцруулах саналаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн бариад буй билээ.
Уг асуудлыг хуулийн дагуу 14 хоногийн дотор шийдэх учиртай.
Баттай эх сурвалжийн өгүүлж буйгаар түүнийг огцруулахаар урьдчилан санал нэгдсэн гишүүдийн тоо 30 дөхөөд байгаа гэнэ.
Хамгийн гол нь огцруулах саналыг анхлан гаргасан Ардчилсан Хүчний холбоог үүсгэн байгуулагч гэгддэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намынхаа гишүүдэд шахалт үзүүлж эхэлсэн байна.
Мөн МАН-ын хотын фракц ч Д.Зоригтыг золих замаар цаг хожих нь зөв гэсэн шийдэлд хүрээд байгаа аж.
“Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр эрхбиш анх сайд болгож, татсан гэдгээрээ Ерөнхий сайд асан С.Баяр Д.Зоригтод санаа тавьж, гишүүдэд шахалт үзүүлэх, хэвлэлээр дэмжих ажлаа эхлээд байна.
Ойрын өдрүүдэд С.Баярын “Д.Зоригтыг огцруулах нь гадаад орны захиалга юм биш үү?” гэх мэт агуулгатай ярилцлага телевиз, сониноор гарч эхлэх юм байна.
Д.Зоригт нь 2008 оны УИХ-ын сонгуулиар Сү.Батболдын сонгуулийн менежерээр ажилаж байсан юм.
Х.Бадамгэрэл
сонинмн
URL: