Муур илүүлэх үедээ стресст автдаг
Муур илүүлэх дургүй, тэр ч байтугай стресстдэг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
Энэ талаар Америкийн “Physiology and Behavior” хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Бразили, Австри, Их Британийн эрдэмтэд муурны бие организмд судалгаа хийж, илүүлэх үедээ стрессийн гормон болох кортизолыг ялгаруулдаг болохыг тогтоожээ.
“Муурнууд илүүлэх дургүй, учир нь илэх явцад энгийн үеэс илүүтэй стресст өртдөг, харин мууртай аядуу зөөлөн харьцах нь тэдэнд таалагддаг” хэмээн эрдэмтэн Даниел Миллс ярьсан байна.
URL: