cгийн гоо сайхны хагалгаа хийлгэсэн баримтыг худалдана
Холливудын домогт жүжигчин Мэрилин Монрогийн гоо сайхны хагалгаа хийлгэж байсныг батлах эмнэлгийн магадлагааг ирэх сард дуудлага худалдаанд оруулах болсныг Julien’s Auctions байгууллагаас мэдэгджээ.
Мэрилин Монро гоо сайхны хагалгаа хийлгэж байсан гэгдэх цуурхал хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугьсаар буй.
Үүнд түүний шүтэн бишрэгчид нь итгэж ядаж буй бөгөөд Мэрилиний гоо сайхан байгалиас заяасан гэдэгт эргэлзэхгүй хүмүүс олон байгаа аж.
Харин Julien’s Auctions-ны удирдлагын зүгээс Мэрилин ямар төрлийн хагалгаанд орж байсныг олон түмэнд танилцуулсан байна.
Тодруулбал, энэхүү бичиг баримт дунд рентген зураг болон эмч нарын тэмдэглэл байсан аж. Түүний эмнэлгийн магадлагааг Джоан Ньюман нэрээр нээсэн нь тогтоогдлоо.
Нэгэн эмчийн тэмдэглэлд, жүжигчин бүсгүй эрүүндээ сэтгэл ханамжгүй байсныг дурдсан байна. Мөн 1950 онд түүний эрүүний мөгөөрс болон хамарт мэс ажилбар хийсэн тухай бичжээ.
Түүгээр ч барахгүй 1957 онд тэрбээр савнаас гадуур жирэмсэлж байсан гэх мэдээлэл олныг шуугиулж байна.
Дуудлага худалдаа ирэх сарын арванд Калифорни мужийн Беверли-Хиллз хотод зохион байгуулагдах бөгөөд эхний үнийг 15-30 мянган ам.доллараар тогтоожээ.
Дашрамд дурдахад, тус эмчийн тэмдэглэлийн эзнийг нууцалж байгаа аж.
Х.Шинээ
URL: