Түндэмүн сауны хажуу талын зам нуржээ
Урьд шөнө орсон борооны улмаас Баянгол дүүргийн 18-р хороо модны хоёрын замд байрлах Түндэмүн сауны зүүн талын хоёр урсгалтай зам нурж, машин явах нөхцөлгүй болжээ. Зам нурах болсон шалтгаан нь гэвэл тус сауны зүүн талд нь замын хажууд барилга барих нэлээдгүй гүнзгий суурь ухсан байсан гэнэ. Харин бороо орж, нуралт үүсч, хоёр урсгалтай зам тэр чигтээ барилгын суурь луу оржээ. Тухайн газарт ямар компани барилгын суурь ухсан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч тэнд амьдардаг зарим айлууд зам нурснаас болж машинтайгаа гадагш гарах нөхцөлгүй болоод байгаа талаар нэгэн иргэн манай сайтад мэдээлсэн юм. Тиймээс холбогдох албаныхан болон Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрынхан замд нуралт өгсөн тухайн газрыг анхааралдаа авч, яаралтай арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.
Н.Батаа
new.mn
URL: