Зүүн Азийн наадамд Б.Сэр-Од аман хүзүүдлээ
Зүүн Азийн наадамд оролцож буй Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид хоёр дахь медалиа хүртлээ. 5000м-ийн марафонд Японы тамирчин Хоши Сохита алтан медаль хүртсэн бол Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од мөнгөн медаль, БНСУ-ын тамирчин И Жүн Жон хүрэл медалийн эзэн боллоо. Эмэгтэйчүүдийн 5000м, 1000м-ийн зайд уралдсан ОУХМ Б.Отгонбаяр IV, V байр эзэлжээ. |
URL: