Хэмнэлттэй зуухыг дамласан иргэнд 490 мянган төгрөгийн торгууль ногдуулна

new photo

Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлийн 121.000 айл өрхөд тараажээ.
Энэ жилийн хувьд нэмж 45000 айл өрхөд тараах аж.

Зуух тараасаар байтал утаа буурахгүй байгаа нь айл өрхүүд хөнгөлттэй үнээр авсан зуухаа цааш нь дамлан зардаг болсонтой холбоотой гэж зарим хүн үзсэн учраас айл өрх бүрт шалгалт хийх, хэмнэлттэй зуухыг ашиглаагүй иргэдийг торгох журмын төслийг боловсруулж байгаа гэнэ.

Тухайлбал хөнгөлттэй үнээр зуух авчихаад цааш дамласан өрх гэрээс зуухны үндсэн өртөг болох 490 мянган төгрөгийг буцаан авахаар журамд тусгаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих