М.Энхсайхан, Х.Баттулга нарын цариг тойрсон маргаанд цэг тавихаар болжээ
Төмөр замын цариг гэсэн тодотголтой маргаан өрнөөд лавтай гурван жил орчим болж байна. Үйлдвэр, Хөдөө Аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй хэсэг улс төрчид хэрэв нарийн царигаар төмөр зам тавивал үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө хэмээн үзэж байсан бол Ерөнхий сайд асан М.Энхсайхан тэргүүтэй зарим улс төрч, эдийн засагчид олон улсын стандартад нийцсэн царигаар төмөр зам тавьж гэмээн ашиг олж, хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн байр суурьтай байсан.
Улмаар Х.Баттулгын дэд сайд асан, өдгөөгийн Зам тээврийн сайд А.Гансүх М.Энхсайханг “Монголын төмөр зам” компаний захирлаас чөлөөлж, хэсэгтээ уг шуугиан намжсан.
Тэгвэл цаг хугацаа уг маргаанд хэн нь бодитой ярьж байсныг тодруулж эхлэв бололтой.
Х.Баттулга нарын төлөвлөж байсан Сайншандыг чиглэсэн төмөр замын ажил тун бүтэл муутай байгаа бололтой, одоо хүртэл техникийн судалгаа хийлгэх түвшинд л ажиллаж байгаа гэнэ.
Харин өмнө нь “М-Си-Эс”-ын барьж байсан чиглэлийн замын ажил арай хурдацтай үргэлжилж буй бөгөөд царигийг сонгох үе нь хэдийн болсон аж.
Монголын томоохон лидерүүд, улс төрчдийн хүрээнд нарийн царигаар төмөр зам тавих нь улс оронд илүү өгөөжтэй гэсэн байр суурь давамгайлж буй гэнэ.
Энэ чиглэлээр ч оноос өмнө шийд гарах нь тодорхой болсон тухай эх сурвалж өгүүлж байна.
Ийнхүү М.Энхсайхан, Х.Баттулга нарын цариг тойрсон маргаанд цэг тавигдаж буй бололтой.
Э.Мандухай /sonin.mn/
URL: