Багш нарын эсэргүүцэл банкны дээрмээр дуусчээ

Багш нарын эсэргүүцэл банкны дээрмээр дуусчээ

Бразилийн Рио де Жанейро болон Сан Паулу хотуудад цалин болон нийгмийн халамж тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардсан багш нарын эсэргүүцлийн жагсаал сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа билээ.

Тайван замаар эхэлсэн уг эсэргүүцлийн арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдалд шилжиж, өнгөрсөн долоо хоногт цагдаагийнхан хүч хэрэглэн тараасан ч саяхан Рио де Жанейрогийн төвд 10 мянган орчим хүн цугласан жагсаал дахин болсон байна.

Жагсаалд оролцогчид үдэш болмогц эмх замбараагүй байдал гаргах нь нэмэгдэж, шатамхай шингэнтэй лонх байшин барилгууд руу шидэж, үүний улмаас цагдаагийнхан нулимс асгаруулах хий ашиглахаас аргагүйджээ. Сан Паулу хотод болсон эсэргүүцлийн арга хэмжээ мөн л цагдаагийнхантай мөргөлдснөөр дууссан байна.

Багш нарын эсэргүүцэлтэй давхцан зарим банк үл мэдэгдэх этгээдүүдийн халдлагад өртөх болсон учир үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн аж.


URL:

Сэтгэгдэл бичих