Элчин сайдуудад нэр дэвшигчдийг байнгын хороо дэмжив
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Франц улсад суух Элчин сайдаар М.Батсайхан, Герман улсад Элчин сайдаар Ц.Болор, Канад улсад Элчин сайдаар Р.Алтангэрэл, Швейцарь улсад суух Элчин сайдаар В.Пүрэвдорж нарыг томилуулах саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлжээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудал хэлэлцэв.
Гишүүд энэ удаагийн томилгооны олзуурхууштай тал нь салбартаа олон жил ажилласан, ажлын туршлага, өндөр мэдлэгтэй мэргэжлийн дипломатчдыг нэр дэвшүүлэн оруулж ирж буйг онцлож байлаа.
Санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Элчин сайдад нэр дэвшигчдийг зуун хувийн саналаар дэмжлээ.
Б.Ирээдүй
URL: