Харумафүжи Бүх Японы аварга боллоо

Бүх Японы рикишигийн 72 дахь удаагийн тэмцээнд ёкозүна Харумафүжи түрүүллээ. Р.Давааням зааны удмыг залгаж, аавынхаа шийрийг хатааж яваа Д.Бямбадорж тус тэмцээний эхний даваанд Кайсейг, хоёрт Точиновакаг, гуравт Аоиямаг, хагас шигшээд Чиётайрюүг ялаад, аваргын төлөө озэки Котошогикүтай барилдаж, уватэдашинагэ мэхээр унагаж, түрүүлсэн байна. Ингэснээр Харумафүжи тус тэмцээний аваргаар тав дахиа тодорсон аж.

Харин ёкозүна Хакухо шөвгийн наймд озэки Котошогикүд түлхэгдэн дэвжээнээс гарсан гэнэ.
Харумафүжи Котошогикүг давлаа

URL:

Сэтгэгдэл бичих