Физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнууд тодорлоо

Физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнууд тодорлоо

Физиологи, анагаах ухааны салбарын 2013 оны Нобелийн шагналтнаар Америкийн эрдэмтэн Жеймс  Ротман, Рэнди Шекман болон Германы эрдэмтэн Томас Зюдхоф нар тодорчээ.

Тэд эс хоорондын харилцан үйлчлэлийн зохицуулалтын механизмыг нээсэн байна.

Дээрх эрдэмтэд  эсүүд хоорондоо дохио солилцож, улмаар гормон болон бусад бодисыг шаардлагатай хэсгүүдэд хүргэдэг механизмыг нээж чаджээ.

Энэхүү механизм нь тархи, дархлаа болон гормоны системийн үйл ажиллагааг ойлгоход чухал ач холбогдолтой гэнэ.

Манчестерийн их сургуулийн доктор Лиза Свантон “эдгээр эрдэмтэд эсэд шаардлагатай хэсэгт нь мэдээлэл болон бодис хүргэх механизмыг нээсэн. Тэдний нээлт олон төрлийн өвчлөлийг эмчлэх суурь ухагдахуун болсон эсийн үйл ажиллагааны тухай бидний төсөөллийг өөрчиллөө” хэмээн ярьсан байна.

Б.Соёлмаа


URL:

Сэтгэгдэл бичих