Төрөхөд нөхөр чинь хажууд байвал салах магадлал өндөр

Эхнэрээ төрөхөд нөхөр нь хамт байх нь эерэг нөлөөтэй гэх ойлголт бүр өнгөрсөн зууны наяад оноос гарч ирсэн билээ. Зарим хүүхнүүд “Төрөхийн зовлонг нүдээр нь үзүүлсэн байхад тэр хаачих юм” гэсэн ойлголттой ч болжээ. Ингэх нь аав, хүүгийн харьцаанд нааштай нөлөөлж, үрээ хэрхэн мэндлэхийг харах нь сайн талтай нь мэдээж.
Гэхдээ тэр нь тийм ч төгс төгөлдөр зүйл бас бишийг судлаачид тогтоожээ. Нөхөр нь хамт байхад ямар ч эмэгтэйн сэтгэл хөдөлж, биеэ барьсанаас сөрөг даавар цусанд нь ялгарч, төрөлтийг харин ч удаашруулдаг гэмтэй аж.
Мөн эмч, эх баригчдын анхаарлыг сарниулдаг дутагдалтай байна. Бас нэг сонин зүйл нь тэгсэн хэдий ч гэр бүл бат байхад онцын нөлөөгүй, бэлгэдлийн чанартай хиймэл зүйл гэжээ. Тэгсэн хосууд салж, сарнисан тохиолдлыг тоолж барашгүйг ч өгүүлэв.

URL:

Сэтгэгдэл бичих