“Аль-Каида” гэмт бүлэглэлд мөнгөөр тусалсан гэгдэх эрд 14 жилийн хорих ял оноолоо
АНУ-ын Миссури мужийн дээд шүүх бизнесмэн эр Халид Оуззанид “Аль-Каида” гэмт бүлэглэлд мөнгөн тусламж үзүүлсэн гэх хэргээр 14 жилийн хорих ял оноолоо.
Түүнийг банкнаас залилан хийсэн, террорист үйл ажиллагааг дэмжсэн зэргээр буруутгаж 65 жилийн ял оноогоод байсан юм.
Гэвч шүүх хуралдаанаар түүний ялыг ийнхүү хөнгөвчилсөн байна.
Тэрбээр банкнаас зээл авч Дубай руу мөнгөө шилжүүлэхийн сацуу байр худалдан авч үнэ өсгөн олсон ашгаа “Аль-Каида”-ийн гишүүдэд өгч байсан аж.
Х.Шинээ
URL: