“Магнай трейд”, “Шунхлай” шатахууны үнээ буцаагаад буулгалаа

new photo
“Магнай трейд”, “Шунхлай” шатахуун түгээх станцууд өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр “Аи-92″ авто бензиний үнээ нэг литр тутамд 50 төгрөгөөр нэмээд байснаа буцааж буулгажээ. Ингэснээр тус авто бензинийг нэг литр тутамд 1620 төгрөгөөр борлуулах болсон байна. Энэ асуудлаар өчигдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэвлэлийн бага хурал хийхээр зарласан байсан ч хойшилсон юм. Тус газраас үнээ нэмсэн шатахуун түгээх станцууд бензиний үнээ буулгасан талаар өнөөдөр мэдээлэл хийх юм байна.

Энэ талаар Газрын тосны газраас тодруулахад “Өнөөдөр (өчигдөр) 22.00 цагаас эхлэн “Магнай трейд”, “Шунхлай” компани шатахууны үнээ 50 төгрөгөөр буцаагаад буулгана. Уул уурхайн яам, Газрын тосны газраас тус компанийн удирдлагуудтай уулзаад танайх үнээ буулга, оронд нь бид Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй валют олгох хөтөлбөрт оролцуулж өгье гэдэг байдлаар ярьж тохиролцлоо” гэсэн хариу өглөө.


URL:

Сэтгэгдэл бичих