Анхны болзооны дараа 36 цагийн дараа утасдахгүй бол…
Ихэнхи бүсгүйчүүд анхны болзооны дараа хархүүгээ ахин хэзээ залгах бол хэмээн сэтгэл догдлон хүлээдэг. Тэгвэл сэтгэлзүйчид энэ зовлонг шийдэх судалгаа хийж энэ “тарчлаан” 36 цаг л үргэлжлдэг болохыг тогтоож. Хэрвээ энэ цагийн дотор болзсон хархүү тань ахин утасдаагүй бол өөр залуу хайсан нь дээр гэнэ. Энэ нь та түүнд таалагдаагүй агаад залуу эр ахин болзох хүсэлгүй байгаан илрэл юм. Эрчүүдийн 90 гаруй хувь нь анхны болзоогоор таалагдсан бүсгүй рүүгээ энэ хугацаанд багтаан заавал утасдан ахин уулзахаа товлодог гэнэ. |
URL: