Энэтхэг пуужин туршлаа
Энэтхэг улсын Зэвсэгт хүчин цөмийн цэнэгт хошуу зөөвөрлөж чадахуйц паллистик пуужин туршсан хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Пуужинг Ориса мужийн Чандипур талбайд амжилттай туршсан байна. “Притхви-II” паллистик пуужин нь 350 км тусгалтай ажээ.
Туршилт хийсэн тухайгаа “Энэтхэг улс зэвсэгт ажиллагаа болоход зэвсэгт хүчин нь бэлэн байдалд байдгийг харуулах зорилготой” хэмээн Батлан хамгаалах яамны сайд “ВВС” агентлагт мэдээлжээ. Энэтхэг улс 2009 оны арваннэгдүгээр сарын 26-нд “Притхви-II” паллистик пуужинг бүтээж дууссан юм. Пуужин нэг тонн жинтэй. Өнгөрсөн наймдугаар сард тус пуужинг туршиж байжээ. |
URL: