Ширэн бээлийтнүүд Казахстаныг зорилоо
Хоёр жилд нэг удаа зохиогддог боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-27-нд Казахстаны Алматы хотноо болно.
Энэ жилийн дэлхийн аваргад 116 орны 576 ширэн бээлийтэн оролцохоор мэдүүлгээ илгээжээ.
Европ тивээс 39, Азиас 26, Америк тивээс 25, Африкаас 22, далайн орнуудаас дөрвөн улсын боксчид Алматыд өрсөлдөнө.
Манай улсын шигшээ багийн тамирчид өнөөдөр дэлхийн аваргыг зорилоо.
Казахстаны рингэд дэлхийн аварга цолны өрсөлдөх ширэн бээлийтнүүдийн бүрэлдэхүүнд:
49кг Г.Ган-Эрдэнэ
52кг Х.Энхдэлгэр
56кг Н.Төгсцогт
60кг Ж.Отгонжаргал
64кг У.Мөнх-Эрдэнэ
69кг Б.Түвшинбат
75кг Н.Шинэбаяр
81кг С.Эрдэнэбаяр нар багтсан билээ.
URL: