Монголын телевизүүд Солонгосын соёлыг нэвтрүүлэх үүрэг хүлээжээ
“Хүмүүс чөлөөт цагаараа юу хийдэг вэ” судалгаанд хамрагдсан 20 мянган иргэний 75 хувь нь зурагт үздэг гэжээ. Зурагт зулын хойморт залраад аль хэдийнэ хагас зууныг элээсэн мэт харагдаж байгаа ч 2000 оноос телевизийн салбар хаяагаа тэлсэн. “UBS”, “TV-5”, “MN-25”-ээс салбарлаж өнөөдөр нийслэлийн хэмжээнд 60, улсын хэмжээнд 130 гаруй сувгаар телевизийн нэвтрүүлэг үзэгчдэд хүрч байна. Ёстой л борооны дараах мөөгнөөс ч хурдтай гэмээр хаа сайгүй телевизүүд үүдээ нээсэн. Үндэсний телевизээс өөр үзэх юмгүй байсан үзэгчид ч баяртай хүлээж авах нь аргагүй. Гэтэл шинэхэн телевизүүд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш үзэгчдийг завсаргүй Солонгос киногоор дайлсаар тун олон жил өнгөрч байна. Өс хонзон, салалт, баян ядуугийн ялгаа… ялгарах юмгүй адилхан эл кинонууд үзэгчдэд юу өгч байна вэ. Хийх ажилгүй эхнэр, хүүхдүүдийн гэх тодотголтой Солонгос киног манай телевизүүд бал бурам шиг тарааснаар өнөөдөр хүүхэд, хөгшидгүй амтанд нь орж, солонгос киногоор амьсгалж байна. Телевиз ард түмнийг соён гэгээрүүлэх, цэнгүүлэх үүрэгтэй. Тэгвэл өнөө үеийнхэн Солонгос киногоор л хүмүүжиж байна. Хааяа энэ хөтөлбөрийг ямар хүн зохиодог байна аа гэж хүртэл бухимдахад хүрнэ. Суваг бүр солонгос кинонд нэн ач холбогдол өгч гаргана. Солонгос киногоор хүмүүжсэн монголчуудын амьдрал ч солонгосжиж эхэлсэн. Наад захын жишээ. Хоол идвэл “Дунхэ” ресторан, саунд суувал “Наменжү”, дэлгүүр хэсвэл солонгос дэлгүүр цаашлаад үсээ засуулах өмсөж зүүхдээ хүртэл өнөөх кинонуудыг дууриаж аядна. Охид нь дэрвийсэн юбка өмсч, хөвгүүд нь дээгүүрээ хэлхийсэн атлаа хөлийг нь тас барьсан элдэв өмд өмсчихөөд түүнийгээ соёл, мода гэх. ТВ-үүдэд үзэж сонирхох кино нэвтрүүлэг ч хомсхон.
Үндэсний телевизээр ням гариг бүр үзэгчдэд хүрдэг “Нэг минут, нэг сая” нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хуулбарласан гэх маргаан гараад байгаа. Гаднаас хуулбарлана, түүнийг нь дотоодын телевизүүд нь дагаж дууриана. Ингээд бодохоор бид гаднын соёлоор соён гэгээрч, цэнгэн хөгжиж байна. Солонгос кинонууд бүх суваг дээр тогтмол нэг цагт гарна. Хамгийн анх үндэсний телевиз “Анхны хайр”, “Зочид буудлын эзэн” киногоор суурийг нь тавьсан. Тэгээд л “ТВ-5”, “Жангум”, “UBS” “Тэжу Ён”, “ТВ-9”, ”Ким ду хан” зэрэг киногоор Солонгосын соёлын үрийг Монголд тарьж эхэлсэн юмдаг. Эдгээр кинонд дуу оруулагчаар ажилладаг нэг найзтайгаа уулзах зууртаа “Танайх дандаа яагаад ийм солонгос кино гаргаад байдаг юм” гэхэд “Биднээс дээгүүр шийддэг асуудал шүү дээ. Солонгостой хамтарч ажиллах гэрээнд л эдгээр киног үзэгчдэд хүргэх талаар тусгадаг гэнэ лээ.
Нэг үгээр хэлбэл Солонгосын соёлыг сурталчилж байгаа нэг хэлбэр гэсэн шүү” гэж мушилзав. “UBS” телевиз л гэхэд
Солонгосын соёлыг сурталчлах 20 жилийн гэрээ байгуулсан юм байна. Тэгэхээр бид чинь Солонгос соёлын “колончлол”-д бодлогоор өртчихсөн юм биш үү. Солонгос кино, дуу хөгжмөөр үзэгчдийг бөмбөгдөж монголчуудыг солонгосжуулах үүрэгтэй нь зөвхөн “UBS” телевиз биш юм. Монголд “C1”, “NTV” зэрэг цөөн телевизийг эс тооцвол “МҮОНТ”-ээс авахуулаад бараг бүх телевиз Өмнөд Солонгосын соёлыг сурталчлан дэлгэрүүлэх бодлогыг хэрэгжүүлж байх шиг. Тэдгээрийн дотор “UBS”, “TM”, “Монгол”, “MN25”, “TB5”, “ТВ9” зэрэг телевиз Солонгос соёлыг онцгой сурталчилж байна. Эдгээр телевизийн зүгээс мөн л Өмнөд Солонгосын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа мэдэгдсэн байдаг. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгс лээр дамжин хэрэгжиж буй соё лын бодлого нь зөв хөн эдийн засгийн зорил- готой гэвэл эн дүүрсэн хэрэг гэнэ. Үүнд “Соёлын колонич- лол” буюу зөөлөн колоничлол гэх ойл- голт илүү хамаатай юм байна. Судлаачдын тодорхойлсноор соё- лын колоничлол нь нэг үндэстэн нөгөө үндэст нийг соёлоор дарангуйлж, өөрийн нөлөөнд оруулах үйл явц бөгөөд үүний үр дагавар эдийн засаг, улс төр, боловсрол гээд бүхий л салбарт илрэн гардаг ажээ. Энэ нь мэдээллийн хэрэгслээр гол төлөв дам жин хэрэгждэг байна. Зөөлөн нь хатуугаа дийлэх хэлбэрээр “колоничлох” бодлого гэсэн үг. Нөгөө талаар Солонгосын соёлыг дэлгэрүүлэх нь Өмнөд Солонгосын төрийн дэмжлэгтэй бодлого ч гэж хардах нэгэн байна. Ялангуяа, энэ бодлогоор Монголыг онилж буйгаа солонгосчууд шулуухан хэлж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын Элчин сайд Жон Ил “Монгол бусад оронтой харьцуулбал эдийн засгийн талаар тийм ч өргөн хүрээнд харилцах боломжгүй, харин хоёр орны гол харилцаа соёлын харилцаа байна гэж тодорхойлсон байгаа юм. Мөн өнгөрөгч сарын эхээр Монголд айлчилсан Өмнөд Солонгосын бизнес төлөөлөгчид Монголд үйлдвэр барих бололцоо тааруухан, харин Солонгос соёл, үйлчилгээний салбарыг Монголд нэвтрүүлэхэд анхаарна” гэж он цолсон байх. Эдийн засгийн хувьд энэ бодлого Монголд тийм ч тайтай биш нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, монголчууд бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолж гадаадаас мөнгө саадаг бус, харин гадаад орны соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дам жуулан гадагш мөнгө урсгадаг улс бо лоход туслах нэг гарц гэж харагдаж байгаа юм. Соёлын нөлөөлөл нь дээд төвшний суртлаар илрэхээс гадна тухайн үндэс- ний өдөр тутмын амьдрал ахуйд нь их өөрчлөлт дагуулдаг аж. Үүнтэй холбоотойгоор манай телевизүүдээр тасралтгүй үзүүлж буй Солонгосын кино, нэвтрүүлгийн агуулга анхаарал татаж байна.
Тухайлбал, “Тэ Жү Ён” гэдэг олон ангит түүхэн кинонд монголчуудтай угсаа гарвал нэг Кидан үндэстнийг Солонгосын нэг овог аймаг гэж харуулжээ. Монголын түүхийг гуйвуулж, монгол угсаатан өнө эртнээс Солонгос гүрний бүрэлдэхүүнд байсан мэт ойлголтыг манай залуусын толгойд ийнхүү суулгаж байгаа нь угсаатны бодлого, үзэл суртал гэлтэй. Түүнчлэн манай залуус, ялангуяа эрчүүдийн ёс суртахуун, биеэ авч яваа байдал, зан араншинд аль хэдийнэ нөлөөлж эхэлсэн. Манай улсад гэр бүл салалт, амиа хорлолт огцом нэмэгдсэн гэх судалгаа ч гарсан. Эндээс амиа хорлогчид нь өсвөр насныхан, тэдний 80 хувь нь эрчүүд гэнэ. Атаа жөтөө өвөрлөж, юм л бол амиа хорлодог солонгос киноны нөлөө байх. Иймээс монгол үндэстэн соёлын колоничлолын дор өөрийгөө гээж буйг зогсоохын тулд одоо дорвитой ажил хийх хэрэгтэй байна. Телевизүүдийн удирдлагаас соёлын колоничлолыг зогсоох талаар гуйгаад шийдэгдэх асуудал нэгэнт биш. Харин юуны өмнө Монгол Улсын төр засаг олон нийтийн мэдээллийн агуулгад анхаарал хандуулж, соёлын түрэмгийллээс сэр- гийлэх зохицуулалт, жишгийг тог тоох нь зүйд нийцэлтэй. Өнөө цагт алив улс гүрнийг зэр зэвсгээр биш ходоодоор нь эзлэх бодлого явж буй гэдэг. Гэтэл зэвсгээр ч биш ходоодоор нь биш оюун бодол соёлоор нь эзлэн түрэмгийлэх далд бодлого хэрэгжээд эхэлчихлээ.
URL: