“Оюу толгой”-н асуудлаарх хоёр талын хэлэлцээр үргэлжилнэ
Оюутолгойд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн есдүгээр сарын 23-27-нд Лондон хотноо хуралдсан Риотинтогийн удирдлагууд болон Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийн хэлэлцээ асуудлаа нэг мөр шийдвэрлэлгүй, Монголд үргэлжлүүлэн хуралдахаар болсон билээ. Төслийн хүрээнд хуримтлагдаад байсан 30 асуудлын 15-д нэгдсэн ойлголцолд хүрсэн учраас тулгамдсан асуудлынхаа тоог хоёр дахин буюу бууруулж 50 хувийн амжилттайгаар буурал тивээс эргэн ирсэн.
Тэгвэл үлдсэн асуудлаа цэгцэлнэ хэмээн найдаж буй хэлэлцээ өнөөдөр эхлэх юм байна.
Хоёр дахь удаагийн хэлэлцээрийн дүнд үүсээд буй гурван том зангилаа асуудлыг шийдвэрлэх болно гэдгээ ТУЗ-ийн гишүүд хэлсэн. Үүнд:
-Зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах. Монголын болон хөрөнгө оруулагч нарын зүгээс хөрөнгө оруулалтын зардалд аудит оруулсан байгаа. Өнөөдрөөс эхлэн хоёр тал шалгалтын хариугаа нэгбүрчлэн тулгаж зөвшилцөх юм байна.
-ТЭЗҮ болон бүлэг ордын геологийн нөөцийн тодотголын эрх бүхий байгууллагад танилцуулах, бүртгэх
-Төслийн нэмэлт санхүүжилтийн нөхцлүүдийг нарийвчлан судлах
URL: