Х.Цагаанбаатар хагас шигшээд шалгарлаа

Tsagaanbaatar Hashbaatar of Mongolia celebrates after winning his match against Alim Gadanov of Russia in the under 66 kg men's semifinals_Узбекстаны нийслэл Ташкент хотноо жудо бөхийн Тран при” тэмцээн болж байгаа билээ.

Энэхүү тэмцээний эхний өдөр манай гурван бөх медаль хүртсэн юм. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглосон Б.Батгэрэл мөнгөн медаль хуртсэн бол 60 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Х.Цагаанбаатар нар хүрэл медаль хүртлээ.   66 кг-д Б.Батгэрэл эхний тойрогт хийлж, Узбекстан, Казахстаны бөхчүудийг ялснаар мөнгөн медалийн болзол хангасан. Шигшээ барилдаанд Казахстаны Фармонов Мизахид ялагдсанаар “Гран при” тэмцээний мөнгөн    медалийн    эзэн боллоо.

Харин   60   кг-д Г.Хэрлэн эхний тойрогт мөн хийлж, удаах тойрогт Узбекстаны бөхийг ялснаар хэсгээ тэргүүлж эхлэв. Гэвч мөнгөн медалийн төлөө Узбекстаны бөхөд ялагдсан юм. Ингээд хүрэл    медалийн    төлөө Казахстаны бөхийг буулган авч чадсан. 73 кг-д Хөдөлмөрийн   баатар,   гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний   тойрогтоо   хийлж, улмаар Казахстан, АНУ-ын бөхчүүдийг ялснаар хагас шигшээд шалгарав. Мөнгөн медалийн төлөө Бразилын бөхтэй барилдаж ялагдсан ч хүрлийн төлөөх барилдаанд Украйны бөхийг   ялжээ. Тэмцээнд  Иран,  Бразил, Бельги, ОХУ, АНУ, Монгол тэргүүтэй 21 орны 154 тамирчид оролцож байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих