Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг шийдвэрлэхийн тулд АНУ БНАСАУ-тай харьцах харилцаандаа улс төрийн дайсагналцлаас татгалзах хэрэгтэй
БНАСАУ АНУ-аас улс төрийн дайсагналцлаасаа татгалзан, Өмнөд Солонгосын газар нутгаас америкийн цөмийн зэвсгийг гаргахыг шаарджээ.
БНАСАУ АНУ-аас улс төрийн дайсагналцлаасаа татгалзан, Өмнөд Солонгосын газар нутгаас америкийн цөмийн зэвсгийг гаргахыг шаарджээ. Өнөөдөр сонинд нийтлэгдсэн Солонгос улсуудыг энх тайвнаар нэгтгэх Хорооны мэдэгдэлд «зөвхөн үүний дараа л Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шударгаар шийдвэрлэх боломж бий болно» гэж тэмдэглэсэн байна. «АНУ Пхеньянтай өөрийн улс төрийн дайсагналцлаасаа татгалзаагуй цагт БНАСАУ өөрийн цөмийн хүчин чадлыг бэхжүүлэх болно» гэж үг Хороо сануулжээ. АНУ-ын түрэмгий бодлогын илрэл хэмээн америкийн авиа тээвэрлэгч «Жорж Вашингтон» болон дагалдах хөлөг онгоцууд өмнөд солонгосын Пусан боомтод орж ирснийг БНАСАУ-ын ХМХ нэрлэсэн байна. Мөн Хороо Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе АНУ-тай хамтын ажиллагаагаа, тэр тусмаа цэргийн салбарт бэхжүүлэхийг эрмэлзэж байгааг хатуу шүүмжилжээ.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: