“Авъяаслаг Монголчууд” мартагдсан өв соёлыг сэргээнэ
Монголчууд наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай авъяаслаг ард түмэн. Энэхүү авъяас билгийг нээж од төрүүлэх зорилготой “Авъяаслаг монголчууд” шоуг аохион байгуулагчдын нэг “SBN* телевизийн гүйцэтгэх захирал Б.Бат-Оргилыг “Сайн өдрийн зочиноор урилаа.
-Шоуны явцын талаар яриагаа эхэлье. Шоуны шалгаруулалт эхэлчихсэн. Оролцогчид хэр идэвхтэй, бэлтгэлтэй оролцож байнавэ?
-Өнгөрсөн даваа гаригт шалгаруулалт эхэлсэн. “SBN”, “NTV”, “Боловсрол суваг” телевиз хамтран “Авьяаслаг монголчууд” төсөл хэрэгжүүлж байгаа. Манай оронд төдийгүй Азид анх удаа телевизүүд хамтран шоу зохиож байгаа нь төслийн гол онцлог. “Монгол бахархлын төлөө нэгдэцгээе” уриатай, үндэсний хэмжээний авьяастнуудыг оролцуулсан том шоу болж байна.
Манай шоунд ямар ч авьяастай хүн орж болно. Дуулж, бүжиглэхээс гадна тэр болгон бусдад үзүүлэх боломжгүй хэрнээ тухайн хүнээс асар их авьяас, тэсвэр тэвчээр, нарийн мэдрэмж шаарддаг төрлүүдээр оролцох боломжтой. Тун олзуурхууштай нь бүр мартагдах шахсан үндэсний язгуур урлагийн төрлүүд орж байгаа. Нуман хуур, цоор гээд сүүлийн үеийн залуус бараг барааг нь ч хараагүй хөгжмийн зэмсгээр тоглохоор ирсэн хүмүүс байна.
-Нэгдүгээр шатны шалгаруулалтад хэчнээн хүн оролцов?
-Эхний шалгаруулалтад 500 гаруй хүн оролцсон. Бүртгэл дууссан ч гэсэн хүмүүс нэмж бүртгүүлсээр байгаа. Насны хувьд мэдээж дийлэнх нь залуус. Энэ шоу зөвхөн шагнал олгохдоо бус өнөөдрийн бидний чадвар ямар байгааг, бидэнд мөнгөнөөс өөр бодох зүйл юу байгааг сануулсан шоу байх ёстой. Төсөл хэрэгжүүлэгчид энэ нэвтрүүлгийн зохиогчийн эрхийг авсан. Ирэх жилээс илүү өргөн далайцтай, үндэсний хэмжээний уламжлалт шоу болгохыг зорьж байгаа.
-Шүүгчид олны анхаарлыг их татаж байна. Гурван шүүгчээ хэрхэв сонгосон бэ?
-Иймэрхүү “амьд” шоунд шүүгчийн оролцоо, нарийн мэдрэмж чухал. Шоу амжилттай болохын бараг 50 хувь шүүгчээс хамаарна. Дуучин Д.Болдыг сүүлийн үеийн сайн дуучдыг төрүүлж байгаа продюсер гэсэн утгаар нь сонгосон. Ерөнхийдөө дуулах, бүжиглэх гэх мэт урлагийн төрлөөр шүүнэ. Харин найруулагч Б.Баатар тайзны урлаг ямар байх ёстой, тайзыг хэрхэн эзэмших талаас нь шүүнэ. Оролцогчдыг харагдах байдлаас нь гадна олон жилийн туршлагатай найруулагчийн хувьд тухайн хүний дотоод сэтгэлийн мөн чанарыг ганьж олж харах байх.
Загвар өмсөгч Э.Одгэрэлийг мөн л ялгаагүй олон жилийн туршлагатай, эмэгтэй хүний нарийн мэдрэмжтэй, урлагийн мөн чанарыг таньсан хүн гэсэн утгаар нь сонгосон. Учир нь урлаг гэдэг гоо сайхантай салшгүй холбоотой. Шүүгчид гурван өөр салбарын өөр үзэл бодол, үнэлэмжээр шүүх учраас тэдэнд таалагдаж, авьяасаа үнэлүүлж, эцсиин шатанд үлдэх хүмүүс үнэхээр сайн байна гэдэгт итгэлтэй байна.
-Шоуг зохион байгуулж байгаа баг хэр олон хүнтэй вэ. Мэдээж гурван телевиз хамтарч байгаа учраас олон хүний хүч хөдөлмөр шингэж байгаа байх.
-Гурван телевизийн шилдэг найруулагч, зураглаачид, инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн баг ажиллаж байгаа. “АСА” циркэд зохион байгуулагчдаас өдөр бүр 50 гаруй хүн ажиллаж байна. Тэднээс гадна ивээн тэтгэгчид сайн ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Ивээн тэтгэгчид, зохион байгуулагчид хамтран ашиг олохын төлөө бус монголчуудын авьяас билгийг нээж таниулан мартагдахад хүрсэн төрлийг сэргээх зорилготой учраас хөрөнгө мөнгөний хувьд гар таталгүй ажиллаж байгаа. Урлаг, уран сайханд монгол үндэстний баялаг түүх хадгалагдсаар ирсэн. Энэ бүхнийг сэргээн, авч үлдэх нэг арга нь “Авьяаслаг монголчууд”.
-Телевизийн олон шоу зохиогдох болж. Харин түруүлж шалгарсан хүмүүс нь тухайн үедээ олон сайхан зүйл амладаг ч шоу дууссанаас хойш таг чиг болчихдог. Харин “Авьяаслаг монголчууд”-ын ялагч ямар байх бол. Шоу дууссан хойно ч ялагчийг алдаршуулах ажил үргэлжлэх үү?
-Зохин байгуулагч, шүүгчдийн зүгээс нэг л зүйлийг эцсийн зорилго болгож байгаа. Түрүүлсэн хүн зөвхөн 30 сая төгрөг аваад зогсохгүй үндэсний хэмжээний од болно. Тиймээс шоу дууссан хойно ч мэргэжлийн баг ажиллах юм. Зохион байгуулагчдаас гадна ивээн: тэтгэгчид ч тэр хүнтэй гэрээ байгуулж, шинийг хийж бүтээлээ. Боломж олдвол тив, дэлхийн хэмжээнд ч сурталчлана. Ялагч гол нь ард олныхоо итгэлийг хүлээж, хөдөлмөрлөх хэрэгтэй.
-Нууц биш бол шоу хэр их өртгөөр босч байгаа вэ?
-Өмнө нь Монголд ийм их зардалтай шоу зохиогдож байгаагүй байх. Бидний ашиглаж байгаа тоног төхөөрөмж, гурван сувгаар цацах эфирийн цаг, шагналынсан зэргийг бодохоор маш их зардал гарч байгаа. Хэр их гэдгийг нь одоогоор хэлэх хэрэггүй болов уу.
-Эцсийн шатны шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах вэ. Үнэгүй үзэж болно гэсэн яриа гарсан байсан.
-Эхний хоёр шат л үзэгчдэд үнэ төлбөргүй. Финалын шоуг төлбөртэй хийхээр тооцсон. Учир нь олон хүн хүч хөдөлмөрөө зарцуулсан учраас тэдний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Сүүлийн шатанд 15 хүн үлдэнэ. Тэд ямар үзүүлбэр үзүүлэхийг бид мэдэхгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд монгол хүн юу хийж чаддаг, хэр авьяас чадвартайг үзүүлж, үзэгчдийг байлдан дагуулж чадна гэдгийг баттай хэлж чадах байна.
Шилдэг 15-тай хамтран хүмүүнлэгийн үйлс хийхээр төлөвлөж байгаа. Шоу дуустал залуучуудаа чадавхижуулах олон ажил хийнэ. Цаашдаа энэ шоу монголчуудын авьяас билгийг нээхээс гадна уламжлал, шинэчлэлийг хадгалах томоохон шалгуур үзүүлэлт болно гэдэгт итгэлтэй байна.
Э.Мөнхнасан
URL: