Д.Бурмаа фэйсбүүк хуудсандаа оюутан байх үеийн нүцгэн зургаа тавьжээ
Аймар юм, энэ хэн бэ
Монгол Улсын Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн дуулж амьдруулсан “Тамирын гол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” зэрэг ард түмний чихэнд хоногшсон уран бүтээлээр олны танил болсон ардын дууч Д.Бурмаа царай зүстэй сайхан бүсгүйчүүдийн нэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Сайхан хоолойноос гадна сайхан хүүхэн хэмээн нэрлэгддэг тэрээр өөртөө хэтэрхий бардам загнадаг болжээ.
Учир нь фэйсбүүк хуудсандаа оюутан байх үеийн нүцгэн зургаа тавьж “ЭРОТИК БАЙЖЭЭ” хэмээн аальгүйтжээ. Тухайн үедээ л жинс өмсөж, хар хөхөвчөөр гангарсан түүний зургийг харсан хүмүүс “тэнэгтээрэй” хэмээн пост үлдээж нүцгэн шахам зургаа одоо олон нийтийн сайтад оруулах шаардлага байсан уу хэмээн асуулт тавьжээ.
Харин Д.Бурмаа харин ч ийм үйлдэл хийж байгаадаа сэтгэл хангалуун хариулт өгч сууна. Ямартай ч түүнийг хүмүүс “том тэнэгтлээ” хэмээн шүүмжлээд амжлаа. Загварынхан, рок попын ганц нэг одод нүцгэн зургаа олонд хүргэдгийг эс тооцвол, эмэгтэй хүн бүр аальгүйтсэн зургаа олон нийтэд дэлгээд байхыг хүсэхгүй биз ээ. Тэр дундаа Д.Бурмаа шиг нас ахиж яваа хэд хэдэн хүүхдийн ээж ийм үйлдэл гаргана гэдэг нээрээ л том тэнэглэл гэлтэй
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11515
URL: