Америкийн Бүгд Найрамдах Нам Обамагийн зэмлэлийг үгүйсгэв
Орон нутгийн цагаар 10-р сарын 4-ний өдөр Америкийн засгийн газрын зарим байгууллага хаалгаа бариад 4 хонож байгаа бөгөөд Ардчилсан болон Бүгд Найрамдах намын хэрүүл үргэлжилсээр байгаа нь олны итгэлийг алдуулж байна.
Эрүүл мэндийн салбарын өөрчлөлтийг саатуулснаар засгийн газрыг хаалгаа барихад хүргэсэн гэж өмнөх өдөр нь Обама зэмлэсэнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Намынхан хүчтэй хариу өгчээ. Энэ нь наадам тоглоом биш гэж төлөөлөгчдийн танхимын дарга Бохнер хэлэв.
Олон нийтийн дэмжлэгийг олохын тулд 10-р сарын 1-нд зарим байгууллага хаалгаа барьсны дараа Төлөөлөгчдийн танхим зарим нэмэлт заалтуудыг баталж, холбогдох байгууллагад түр санхүүжилт хийж, цэргийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийг цалинжуулах, үндэсний парк зэрэг жуулчлалын газрын хэвийн ажиллагааг сэргээхийг санал болгов. Мөн нийслэл Вашингтоны хэвийн ажиллагааг баталж, үндэсний цаг агаарын станцын ажлыг сэргээхийг шаардсан байна.
Америкийн сангийн яамны 3-ны өдөр нийтэлсэн тайланд, засгийн газрын зээлийн дээд төвшинг нэмэгдүүлэх асуудлыг Конгресс цаашид саатуулахад хүрвэл Америкийн эдийн засагт гай гамшиг учруулж, олон улсын зах зээлд асар их донсолгоо үүсгэх бөгөөд дэлхийн эдийн засгийг 2008 оны банк санхүүгийн хямралаас улам ноцтой хэлбэрт хүргэнэ гэжээ.
\Урьхан\ CHINA RADIO
URL: