Азийн самбогийн холбоо тивийн үндэсний 17 холбоог нэгтгэв

Азийн самбогийн холбоо тивийн үндэсний 17 холбоог нэгтгэв

Фото: РИА Новости

Үндэсний 17 холбооны төлөөлөгчид Азийн самбогийн холбоог үүсгэн байгуулав. Узбекистаны төлөөлөгч Аламжон Муллаев Азийн холбооны ерөнхийлөгчээр, Ливаны самбо,жүдогийн холбооны ерөнхийлөгч Франсуа Саад ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус сонгогдов.

Үндэсний 17 холбооны төлөөлөгчид Азийн самбогийн холбоог үүсгэн байгуулав. Узбекистаны төлөөлөгч Аламжон Муллаев Азийн холбооны ерөнхийлөгчээр, Ливаны самбо,жүдогийн холбооны ерөнхийлөгч Франсуа Саад ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус сонгогдов.Тажикистаны төлөөлөгч Махмуди Абдулоев Дэлхийн самбогийн холбооны гүйцэтгэх хорооны гишуүүн болжээ.

«Самбог илүү олон улсад нэвтрүүлж, шинэ шинэ холбоог байгуулж, шинээр үүсэн байгуулагдсан холбооны ажлыг дэлхийн спортын хөдөлгөөний шаардлагад нийцүүлэх нь зайлшгүй чухал. Азийн Олимпийн зөвлөлтэй хамтран ажиллаж, нөр их ажил хийх хэрэгтэй. Самбо Азийн наадмын хөтөлбөрт багтах ёстой» гэж Аламжон Муллаев мэдэгдэв.

«Нэгтгэх үзэл санаа аль хэдийнэ бөх барилдааны гол санаа болсон. Самбоч бид нэгдэн нягтраж л илүү хүчтэй болно. Үүний ачаар өндөр түвшинд гарч, олимпийн хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэж Олон улсын самбогийн холбооны ерөнхийлөгч оросын Василий Шестаков Азийн самбогийн төлөөлөгчдийн хуралдааны үр дүнг тайлбарлан хэллээ.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих