Гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал эмэгтэй таниас шалтгаална
-Эмэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ ямагт сана.
-Эршүүд, муйхар байх нь эмэгтэй хүнд тохирох зан биш.
-Сул дорой биш юм гэхэд даруухан бай.
-Нөхрийнхөө зөвхөн сайн талыг нь өөрчлөх, огцом сайжруулах гэж бүү адга. Цаг нь ирэхээр аандаа бүх юм хувьсаж өөрчлөгдөнө.
-“Авч өгөхгүй гээд яах юм” гэсэн байдлаар хэзээ ч бүү ханд.
-Ханьдаа баярласан сэтгэлээ илэрхийлж байхаа мартуузай.
-Нөхөртөө урам хайрлаж бай.
-Агуу эрчүүдийн ар талд ухаалаг эхнэр нь байдаг гэдэг.
-“Чи чадна, чамаас өөр хүн энэ ажлыг хийхэд түвэгтэй” гэх зэргээр нөхөртөө эрч хүч, урам дэм өгч байгаарай. Эр хүн магтаал сайшаалд дуртай байдаг.
-Нөхрөө бусадтай хэзээ ч бүү харьцуул. Энэ нь муудалцах, сэтгэл хангалуун бус байх шалтгаан болдог. Түүнд өөрийн гэсэн онцлог, давуу талууд бий. Учир нь тэр давтагдашгүй хувь хүн юм.
-Гэрээ цэвэр байлгахыг хичээ.Тавилгаа үе үе өөрчилж бай.Тав тухтай гэр оронд эрчүүд дуртай байдаг. Ер нь гэр орон цэвэрхэн, тохилог байхад ажлын эрч хүч нэмэгдэж, гутрал цөхрөлөөс ангижирдаг шүү дээ.
-Бусдын дэргэд эр нөхрөө хэзээ ч бүү муул. Найз нөхөд, ах дүү нь ч юмуу, цуглачихаад байхад нөхрөө ийм тийм гэж бүү гоочил. Нөхөр тань үүнийг гаднаа инээж өнгөрөөх ч цаагуураа гомдоно шүү дээ. Та ямар Бурхантай суучихсан биш, хэн хүнд байж л байдаг алдаа түүнд ч бас бий. Харин энэ бол хоёулхнаа байхдаа л ярилцдаг сэдэв шүү.
-Гэрийн ажлаа хийхдээ чимээ шуугиан бүү гарга. Ааш муутай авгай аяга шанагаа хангинуулдаг гэж үг бий. Иймэрхүү ааш аягтай эхнэрээс эр нөхөр нь дайждаг жамтай.
-Гэрийн ажлаа хийхдээ сэтгэл дүүрэн бай. Стресс улам багасгана.
URL: