УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл: Сүхийн талбай Монголчуудын амьдрал шиг уйтгартай болжээ
Сүүлийн өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр гурван ч хөдөлгөөнийхөн Засгийн газраа огцруулахаар тэмцэн жагсах болсон нь иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг талбайг уйтгартай болгожээ. Хаврын дулаахан үдэш хосууд, хүүхдүүд дүүрч, ямагт л баяр хөөрөөр дэнсэлж байдаг энэ талбайд одоо хэдэн навсархай гэр уйтгатайгаар дүнсийх болж. Түүнчлэн хаашаа л харна огцор, бутар, тар гэсэн уранхай анонсууд үзэгдэж, хэд хэдээрээ тойрон зогссон хүмүүс төрийн ажил болон өөрсдийнх нь амьдрал ямар ч ахицгүй байгаа талаар ярих болсон нь УИХ-ын гишүүдэд хүндээр нөлөөлж эхэлсэн аж. Энэ тухай УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Сvхийн талбай нэг л уйтгартай болжээ. Яг л монголчуудын амьдрал шиг. Яаж сайхан болно доо энэ ард тvмэн! Чёрт возьми!!!” хэмээн өөрийн твитэртээ бичжээ.
С.Намар
URL: