Б.Чингүүний ” The Call ” уран сайхны кино Пусаны наадамруу зорилоо
Богино хэмжээний киногоороо үзэгчдэд хэдийнээ танигдсан найруулагч Б.Чингүүн өнгөрсөн Пүрэв гаригт “The Call” хэмээх сэтгэхүйн аймшгийн киногоо үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Киноны найруулагчаар Б.Чингүүн, зураглаачаар австралийн кино зураглаачдын холбооны гишүүн СТА Д.Ангараг ажилласан бол гол дүрүүдэд дуучин Э.Урангоо, жүжигчин М. Баянбаатар, Б.Батзаяа нар тоглосон юм. Хүний сэтгэлийн дотоод мөн чанарт нэвтрэн, айдас гэж чухам юу болохыг мэдрүүлэх уг кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн анхаарлыг татаж эхлэсэн. Монголын кино урлагт тэр бүр түгээмэл үзэгддэггүй сэтгэхүйн аймшгийн киноны жанраар бүтээгдсэн уг кино Азийн кино урлагийн шилдгийг шалгаруулдаг Пусаны олон улсын кино наадамд оролцохоор Солонгос улсыг зорьжээ.
www.URLAG.mn
URL: