Энрике, Анна хоёр салсан уу

Энрике, Анна хоёр салсан уу

Испанийн алдарт дуучин Энрике Иглесиас, Оросын теннисч бүсгүй Анна Курникова нарыг тойрсон шуугиан дэгдсэний дараа “New York Times” сонин хосыг тусдаа амьдрах болсныг мэдээлжээ.

Тэд Майами дахь Бэй Пойнт дүүрэгт хамтын амьдралаа цэцэглүүлэх тансаг байшин бариулж байснаа худалдаанд тавьжээ.

Усан сан, цэцэрлэг, гурван унтлагын өрөө, бяцхан амьтны хүрээлэнтэй энэ байшинг зуучлалын пүүсээр дамжуулан 10 сая доллараар худалдаанд тавьсан нь тодорхой боллоо.

Анна хайрт испани залуугаа гэрлэх санал тавихыг хүлээсээр залхсан гэж хэвлэлд бичжээ.

Харин Энрике гэрлэхгүйгээр хүүхэдтэй болцгооё гэдэг бололтой. Дуучин, тамирчин хоёр 12 жил хамт амьдарч байгаа билээ. /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих