М.Энхболд, Н.Энхболд, Ц.Нямдорж нарын нэг нь МАН-ын дарга болно
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Занданшатарын тодорхойлсноор “МАН-ын түүхэн их хурал” энэ сарын сүүлээр тов гарсан. Их хурлаас урьтаж намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөгчдийн нэрс аль хэдийнэ тодорч хоорондоо шударгаар өрсөлдөнө гэдгээ ч тохиролцоод байгаа юм байна. МАН-ын даргын сэнтийд М.Энхболд, Н.Энхболд, Ц.Нямдорж нар нэр дэвших болно гэдгээ мэдэгджээ. Харин Ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат нар нэрээ дэвшүүлж байгаа юм байна.
URL: