Өвлийн улиралд үсээ хэрхэн арчлах вэ?

15d4643af0b32b4ebigУлирал бүхэн  хүний үсэнд өөр өөрөөр нөлөөлдөг. Ялангуяа  +40 хэмээс -40 хэмийн халуун хүйтэнд зохицож амьдардаг Монгол хүмүүсийн хувьд  үсээ улирал бүрд өөр өөр үсний арчилгаа  шаарддаг.

Энэ удаад уншигч  авхай  таньд  өвөл  үсээ хэрхэн  арчлах тухай бяцхан зөвөлгөөг хүргэе!

Өвөлд хүний үс  чийгээ байнга алдаж байдаг тул чийгшил сайтай  шампунийг сонгоорой

- Долоо хоногт нэг удаа гүн цэвэрлэх үйлчилгээтэй  шампунийг заавал хэрэглээрэй

- Нойтон үстэй гадна гарч хэрхэвч болохгүй. Толгойны өвчинтэй  болохоос гадна, үс хугарах  аюултай

-  Химийн бодис ихээр агуулсан  шампунь үсийг цахилгаанжуулж, хуурайшуулдаг учир өвөлд ийм шампунь сонгоод хэрэггүй

- Өвөлд  үсээ сул задгай тавих гэсний хэрэггүй. Үс нь өвлийн үстэй хувцастай цахилгаанжиж хуурайшдаг байна.

Тэжээлийн тос, ангижруулагчаар үсээ хамгаал:  Ийм хамгаалалт үс, хуйханд маш сайн тэжээл, бас салхи, хүйтний хамгаалалт болж өгнө. Өвлийн сарын хүйтэн хуурай цаг агаар үсийг ердийнхөөс илүү гэмтээж, хугарамтгай, ширүүн, бас өнгөгүй болгоно. Ялангуяа  индүүдэж, эсвэл хими хийлгэсэн бол тэжээлийн тос түрхэж, гадагшаа гарахдаа малгай заавал өмсч байх хэрэгтэй.

Хуурай агаарын нөлөө: Үсээ угаасан бол гадагшаа гарах гэж яарах хэрэггүй. Нойтон үс хүйтэнд хөлдөж, улам хугарамтгай болно. Үсээ сэнсдэхдээ халуун уураар биш хүйтнээр нь үлээлгэж бай. Халуун уур шампунь болон ангижруулагчийн үйлчилгээг алга болгочихдог.

Чийгшүүлэгч тоник хэрэглэ. Сард дор хаяж нэг удаа мэргэжлийн гоо сайхны салонд орж бай.  Ингэснээр хахир өвлийн цагт үсээ эрүүл, гялалзсан хэвээр нь байлгаж чадна. Өтгөн үсэнд долоо хоногт дор хаяж хоёр удаа, хэвийн үсэнд долоо хоногт нэг удаа түрхэнэ. Тоникыг  үсээ угааж чийгтэй байхад нь түрхэх бөгөөд 5-6 минутын дараа цэвэр усаар зайлна.

Өвөл үсээ буржийлгахаа азна:  Өвлийн цагт үсээ буржийлгах, хими хийлгэх хамгийн ухаангүй хэрэг. Үс хуурайшиж, цахилгаанжихаас авахуулаад малгайд дарагдаж хэвээ алдчихдаг. Үс цахилгаанжихаас сэргийлсэн үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж, үсээ самнаж байх хэрэгтэй.

Үсээ байнга угаах хэрэггүй:  Гэвч энэ бол хиртэй үстэй яв гэсэн үг биш шүү. Үс даахирах нь үзүүр нь салаалж, чийгшлээ алдсантай холбоотой. Үсээ өдөр болгон угаах нь сайнаасаа муу нь илүү.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих