Маргааш Хүй долоон худагт “Адуучин” тэмцээн болно
Маргааш Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагч шалгаруулах “Адуучин” тэмцээн болно. Энэхүү тэмцээн улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид оролцох аж. Уурга шүүрэх, морьтой болон явганаар шургуулж уургалах, бугуйлдах, эмнэг хангал сургах тэмцээнүүдээс гадна Улсын филармонийн “Морин хуур” чуулга, “Түмэн эх” чуулгын дуучид, ҮДБЭЧ-ын бужигчид, морины дуугаараа олонд танигдсан дуучид уран бүтээлийн дээжээсээ өргөнө. Мөн морьтон баатруудын тоглолтууд үзүүлэх нь ээ. Адуучин тэмцээн 10:00-16:00 цагт монгол наадмын төв Хүй долоон худагт болно.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: